Таны булан
admin

Интеровирус - 71 буюу аюулын харанга

Блог хөтлөгч: С.Очир, Ангилал: Эрүүл мэнд, Огноо:

Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, В, С гээд шилээ дарсан асар олон вирус хамрагддаг юм байна. Харин бидэнд аюул учруулаад байгаа энэ вирус нь Enterovirus-71 гэж нэрлэгдсэн вирус ажээ.

Энэхүү вирусд анх 1969 онд Калифорния мужид нэр өгчээ. Вирусын хийж чадах зүйл нь төв мэдрэлийн системийг бүхэлд нь устгах. Энэ бол үнэхээр тоглоом биш маш өндөр аюултай гоц халдварт өвчин болохыг нотолж байна. Одоогоор хүмүүст тараагдаад байгаа мэдээгээр бол ердөө л ам гар хөлөн дээр юм гарах төдий мэт ойлголт өгөөд байгаа нь харамсалтай. Энэ өвчин нь ихэнхдээ л урд зүгээс илэрч бага багахан тархаж байсан байна.

Энэхүү вирусны дээд идэвхижилийн үе нь 6 - 7 сар. Энэ бол одоо ирж байгаа сарууд бөгөөд та бүр л анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ялангуяа хүүхэд багачуудаа тэр хичээл ном ясли сургуульд явуулах хэрэггүй. Миний зүгээс аминчлан гуйхад огтоос ч явуулах хэрэггүй. Мөн гадаа тоглуулах, олон хүн цугласан газар явуулах. Үүнд компьютер тоглоомын газрууд, тэнгис зэрэг кино театрууд, хошин урлагийн тоглолтууд гээд бүгдийг багтааж болно.

Хэдийгээр насанд хүрсэн хүнд халдахгүй ч гэсэн насанд хүрсэн та энэхүү вирусыг тээвэрлэж болно. Энэхүү вирус нь таниар дамжаад үр хүүхдэд чинь тарахыг хүсээгүй л бол гар, хөл, амаа сайтар угааж байж бяцхан үрсдээ ойрт.

Энэхүү вирусын халдварт өвчний талаар нарийн ширийн зүйлсийг эмнэлгийн хүн биш тул ойлгосонгүй. Гэхдээ энэ бол ердөө л нэг ам хамраар юм гардаг өвчин биш хамгийн гол аюул бол мэдрэлийн системийг устгах. Үүний хороор хүүхэд үхэхгүй үлдлээ гэхэд ургамал болно гэж ойлгож болно.

Эхний өдөр энгийн тархалт, 3 дахь өдрөөс цусанд тархана, 4 дөх өдрөөс нугасанд тархаж мэдрэлд нөлөөлнө, 7 дахь өдрөөс тархинд тархана, 10 дахь өдрөөс эрчимтэй тарсан вирус ажлаа хийж эхлэх буюу хэт идэвхижнэ, 11 өдрөөс биеийг удирдаж чадахгүй болох буюу хөдөлж чадахгүй болно.

Мөн гадуур энэхүү өвчний шинж тэмдэг болох Гар хөл аман дээр юм гарсан зураг олж харсангүй. Тэгээд өвчилсөн хүмүүсийн зургийг орууллаа. Танд эсвэл таны ойр тойрныхонд хэрвээ энэхүү шинж тэмдэг илэрвэл зүгээр л өнөө гардаг батга биш гэж ойлгох хэрэгтэй. Заавал эмчид хандаж үзүүл. Нэгэнт өвчилсөн бол айж сандарч ичихээсээ түрүүнд эмчид яаралтай ханд. Харин өвчлөөгүй зүгээр л юм гарсан байвал үнэхээр баярлах хэрэгтэй, гэсэн хэдий ч сонор сэрэмжээ бүү сулруул.

Дахин хэлэхэд энэ танаас холоор өнгөрч байгаа Африк юмуу Иракад болж байгаа явдал биш. Монголд таны хажууд гадаа гудманд тарж байгаа аймшигт өвчин


Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.
Та энэ талбарт Имэйл хаягаа оруулахад л хангалттай.
feed3 Сэтгэгдлүүд
зочин
2008/06/27
121.166.0.101
Үнэлгээ: +0

hi heregtei zyil bichcen bna. medeelel bichcen tanid bayarllaa.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/08
86.67.95.192
Үнэлгээ: +1

Ashigtai medeelel ugsun tanid bayarlalaa.Harin zurgiig ni yaj uzeh ve?

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/02
85.201.92.227
Үнэлгээ: +3

Medeelel egsen tand bayarlaa,ene buheniig tsaashin ulamjilj naiz nehedee helj yarij,tanii medeeliig taraaj busdiin hurteel bolgoe

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.