Нэмж хэлвэл:
Блог хөтлөгч: mongolhun?, Ангилал:
Сэтгэгдэл, Огноо:
Хон 04, 2008
Нэг зүйл хэлэхээ мартчихаж.
7 сарын 1-ний үйл явдлуудаас миний инээдийг бас гайхширлыг төрүүлсэн хамгийн сонин зүйлсийн нэг нь манай халзан толгойтнууд цагдаагийн газрыг хамгаалсан тухай түүх. What the fuck was that? Яаж яваад халзангууд хэдхэн эмэгтэй цагдаа үлдсэн цагдаагийн газрыг олоод очиж хамгаалсан юм болоо? Бусад орны туршлагаас харах юм бол халзангууд харин Засгийн газартай хийж буй тэмцэл жагсаалын тэргүүн эгнээнд чулуу мод нүүлгээнд явж байдаг. Тэд улс оронд болж байгаа үйл явдал, ард түмний аж амьдрал, улс төрчдийн хийж буй шудрага бус болон эх оронч бус гэж үзсэн үйл ажиллагаануудад нь зэвүүцэж тэднийг ер нь бололцоо нь олдсон газарт буруу зүйл хийж буйг нь "анхааруулах" сонирхолтой улсууд байдаг.
Тэгсэн чинь мэдээж Монголын "сайхан" оронд л болсон хойно ийм юм болохгүй, тэд харин Засгийн газрын төлөө байна, тийм үү? Халзан толгойтой новшнуудын тэгж их дургүйцээд байгаа хар Хятадуудыг үнэндээ тэр дээр сууж байгаа 76 дурак болон тэдэнд нөлөөлдөг хэдхэд бизнесменүүд л богоон богооноор нь оруулж ирж байгааг тэд анзаардаггүй юм гэж үү? Үнэндээ тэд юуг ч анзаарахав дээ. "Цагаан арьстай Ари угсааны Герман хүн л хамгийн дээд ариун үндэстэн. Бусад нь бол хог шаар" гэсэн утга илэрхийлдэг болоод бүхэл бүтэн 70 орчим жил болж байгаа хас тэмдэгийг тахиж шүтэж яваа мулгуу амьтад. Ядаж л Оросын халзангууд хийсэн шиг Монголын гэсэн үндэсний үзлийг илэрхийлсэн тэмдэг өөрсдөө нэг юм бодоод зохиочихож чадахгүй мунхагууд. 7 сарын 1 хүртэл би манай Даяр Монголын гэгддэг овогтой тэдгээр үсгүй хүмүүс зүгээр л дарвисан хэдэн мангар пацаанууд байдаг гэж бодож явдаг байсан бол одоо тэд бол Засгийн газрын төлөө байдаг тэднээр дэмжигдэж, тэдний гар хөл болж явдаг амьтад юм байна л гэсэн ойлголт авлаа. Нээрээ тйим байж яагаад болохгүй гэж, тэднийг хууль бус энэ тэр гэж хориглоогүй, харин ч тэр Монголчууд бидэнд огт хамаагүй 3-р Рейхийн сүлд туг, Германы Үндэсний Социалист Намын тэмдэгийг мандуулж дальжигнахыг нь одоо хүртэл зөвшөөрөөд байгаа юм чинь.
Жич: Уучлаарай, энд нэг зүйлийг сануулж хэлэхэд би өөрөө цагдаагийн хүүхэд учираас цагдаад халдсан хүн нэгэнд уур минь хүрч, тэдэнд тусалсан хүнд бол баярлаж явдаг. Гэсэн ч халзангуудаар туслуулна гэдэг нь нэг л ой тойнд багтахгүй байна.
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.