Одоо яах бол?
Блог хөтлөгч: С.Очир, Ангилал:
Ангилалгүй , Огноо:
Мор 22, 2008
Сонгууль болоод наадам залгаад үнийн өсөлтийг сонирхох хүн нэг ч их гарсангүй бололтой. Урьдчилан "зөгнөж" байсанчлан сонгуулийн дараанаас залгуулан тогны үнийг 20, нүүрсний үнийг 30, бензиний үнийг яг хэдийг мэдэхгүй ч тодорхой хувиар нэмээдэхлээ.
Хөөрхий тв үзэж суусан үйлтэй нүд чих 2 тоо итгэхгүй л шахам юм боллоо. Тэгсэн араас нь томчууд залж байнаа хөө. Энэхүү үнийн өсөлт нь өргөн хэрэглээний барааны үнэнд "ердөө" ч нөлөөлөхгүй юм байх. Учир юун гэвэл томоохон үйлдвэрүүдийн тогны үнийг хэвээр нь байлгаж байгаа гэнэ.
За хөөрхий маниусыг жоохон маанагдуу гэж бодож тиймэрхүү мэдэгдэл хийдэг юм бол уу гэсэн бодол төрөхийм. Үйлдвэрүүд сайхан тогны үнэ өсөөгүй ердөө бензин өссөн юм чинь юмны эцсийн бүтээгдэхүүний үнээ өсгөхгүй гэж сайхан зан гаргадаг юм байж. Тэгвэл тэрний цаашлан жижиглэн худалддаг улс чинь тог бензин хэрэглэх нь зайлшгүй. Ер нь ч манайд үйлдвэрлээд байгаа юм байдаг юмуу? Архи талх хиам -наас бусад нь гаднаас л орж ирдэг санагдах юм.
Энгийн жишээ бодъё. Нэг эмэгтэй лангуу ажлуулдаг байя гэж бодъё. Эмэгтэй урд нь лангууны урсгал зардал тогонд тэдэн төгрөг төлдөг, бензинд тэдэн төгрөг төлдөг байтал нэг өдөр тэднийх зардал 20 хувиар өслөө гэж бодоход нөгөө эмэгтэй сайхан сэтгэл гаргаад юмныхаа үнийг өсгөхгүй өөрөө хохирох уу эсвэл юмны үнээ өсгөөд тайван амьдрах уу? Энийг жижигхээн ТҮЦ-н дээр бодоход ийм байна. Тэгвэл миний дэлгүүр, номин зэрэг томоохон борлуулагчдад зардал яаж өсөх вэ?
Миний блог -р зочлоорой
За тэгэхээр юмны үнэ ч талийх нь дээ. Гэснээс манай нэг ах хүү юмны үнэ сонсоод АНУ, Герман -с үнэтэй байна гэдэг юм даа. Гайгүй нь 250000 цалин авдаг манайх шиг улс яаж АНУ-ын үнээр бараагаа авч байнаа. Тэгвэл гол ашиг нь хаашаа урсаад байна?
АНУ -д 1000000 цалин авбал бараг багадаа ороод амьдралд хүрэхгүй гэж үздэг гэх юм. Хэвийн амьдралд нь заавал байр машин мөн өргөн хэрэглээнээс гадна нарийн хэрэглээний бараанууд зайлшгүй байх ёстой байдаг гэх юм.
Харин бид нар тэд нараас үнэтэй Хятад улсын бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрнээ дунджаар 250000 -г авах юм. Тэгээд үүнийгээ амьдралдаа хүргэдэг нь гайхалтай. Тэхдээ гайхаад ч байх юу байхав дээ. Сайхны хажуугаар шүдээ зуугаад нүдээ аниад өнгөрч муугийн муугаас нь арай дээрийг хямдыг нь бодоод л хэрэглэдэг. Хөөрхий хэрэглэх ч гэж дээ жоохон хэтрүүлчихвэл бурхан болчихдог юмс л байх юм даа.
Сайн яваа хүмүүс мэдээж байнаа тэгэхдээ "яахав дээ амьдарч л байна" хүмүүс нь харьцуулахгүй их байгаа нь гомдмоор.
За за ойрдоо барагдахгүй байсан нэрвийг бага зэрэг дарж авлаа. Одоо нээрээ цаашдаа яаанаа?
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.