Төрийн алба чухалаа чухал
Блог хөтлөгч: С.Очир, Ангилал:
Ангилалгүй , Огноо:
Мог 20, 2008
Өглөө босоод сурсан зангаараа том цэнхэр автобусаа хөлөглөөд ажилдаа гарваа. Бороотойг ч хэлэх үү тааралдсан эхний автобусанд сууж аваад явлаа. Автобус дөнгөж хөдлөөд таг. Төрийн албатай элчингийн хүмүүс зам таглаж байгаад хурдан хараараа давхих юм байхаа. Замыг ажаад байхнээ мөдгүй бололтой гайхал хар хүлгүүд сураг ч алга. Энэ байдалтай хөөрхий автобусны шон дээр тухалж аваад 30 гаран минут боллоо. Маниуст ямар чухал ажил байх биш автобусандаа өлгөөтэй л байж байхаас. Тэртээ тэргүй ажлаас хоцорчихсон гээд сууж байтал удаж удаж нэг муу юм хар хүлгүүд замаар давхилдан зам эргээд хөдөлгөөнд орлоо.
Гэтэл хажууд байсан автобус харсаар байтал шахаж орж ирээд манай автобусны толийг хагалаад хаячихдым байна. Манайхан ч яаж зүгээр байхав гэсэн шиг араас хурд нэмж очоод өөрсдийнх нь толийг хусаж хаяаад санаа амрав бололтой. Автобусанд байгаа мань мэт ч яахав үхчихгүй л юмсан гэсэн бодол өвөрлөөстэй. Ингээд 2 автобус маань хурд нэмэн уралдаж эхлэв. Манайхан урд хэдэн хүн дайруулангаа алдаж шавар хаагаагүй бол түрүүлж очоод хэд сайхан хусах байсан байлгүй.
Хөөрхий өдөр тутмын амьдрал маань нэг иймэрхүү үхэл амьдралын зааг дээр байх юм. Ажил төрөл ч бол угаасаа төрийн хажууд юу ч биш хойно. За за юмыг яаж мэдэх вэ арга хэмжээ авдаг мэддэг хүмүүс байдаг бол, мэдээж хэрэг байдаг бол шүү дээ, Автобусны дугаар хэрэг болох байлгүй. 07028 харин улсын дугаар нь 8728 гэж байх юмаа.
Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.