Таны булан
admin

Үлгэрийн ертөнц хийгээд бодит амьдрал

Блог хөтлөгч: С.Очир, Ангилал: Ангилалгүй , Огноо:

Бас л улс төр ярих нь гэж бүү бодоорой. Энэ удаад шал ондоо юм толгойд эргэлдэв.

Хэрвээ та сонссон бол дэлхий гэдэг гариг маань бүхэл бүтэн 4,5 тэрбум жилийн настай гэж эрдэмтэд тооцоолон гаргажээ. Энэ миний ярих гэж буй зүйл энэ биш ерөнхийдөө оршил болгож багахан баримт сонирхох гээд л. Харин зарим нэг судлаачдын баталж буйгаар дэлхийн насыг тодорхойлох боломжгүй бөгөөд дэлхий маань 5 мянган жил тутамд орвонгоороо эргэн дахин шинэчилэгддэг гэгдсэн байна. Өөрөөр хэлбэл зүгээр л компьютер рестарт хийхийн адил гэсэн үг.

Тэгвэл бид он тооллоо тоолж эхлээд хэр удав. Бид ерөө 2008 хан жилийг тоолон тооцолж өнгөрсөн байна. Түүнээс өмнөхийг МЭӨ хэмээн тооцоолдог ч гэсэн бидэнд ядахнаа 1000 жилийн өмнөх түүх бүрхэг байдаг.

Энэхүү эхлэл хэсгийг бичих болсны учир нь бид ердөө үсрээд 100 жил амьдардаг 2000 хан жил он тооллоо тоолж байгаа хэрнээ бүхэл бүтэн 4,5 тэрбум жилийн настай дэлхий дээр байсан зүйлсийг яаж судлан таана вэ? гэдгийг хэлэх гэсэн юм.

За одоо гол ярих гэсэн зүйлдээ оръё. Хэдэн өдрийн өмнө луугийн олдвор олдсон гэх маягийн баримтат эсвэл зөгнөлт алин болохыг мэдэхгүй ТВ-ын нэвтрүүлэг үзлээ. Уг нэвтрүүлэг дээр лууг үнэхээр байдаг мэтээр батлан үзүүлсэн нь маш их сэтгэгдэл төрүүллээ.

Ер нь яагаад байж болохгүй билээ? Шинжлэх ухаан ядуухан хөгжсөн хэдэн жилийн өмнө бол мухар сүсэг, байж боломгүй юм гэх мэтээр элдэв юм хэлэх байсан байх. Ус хэдэн сая тонноороо дэлхий дээгүүр үүл болон эргэлдэж байхад яагаад тэнгэрт нисдэг галаар тургидаг луу байж болохгүй гэж?

Луу байж болох талаар тэр нэвтрүүлгээр тун ШУ -ны үндэстэй баталж үзүүлж байсан. За луу ч гэсэн миний ярих гэсэн үндсэн юм бас биш юм.

Бид сайн мэдэх World of Warcraft, Lord of the rings зэрэг тоглоом, кинонууд хэрвээ бодит байсан бол яах вэ? гэдэг асуудлыг би дэвшүүлэх гэсэн юм. Эхний удаад сонсоод таны инээд хүрч нөгөө мөрөөдөмтгий хүүхдүүдийн нэг гэж бодох байх. Тэдгээр зүйлсийн санаа анх хаанаас бий болсон бэ? Гээд эргэцүүлээд үзье. Та шууд л зохиолчийн санаа гэх байх.

Тэгвэл огтоос тийм биш ажээ. Үнэндээ уг тоглоом, ном, кино дээр гардаг амьтад бол маш олон жилийн түүхтэй ардын ам дамжсан үлгэр домгоос гаралтай юм. Үлгэрийг хүн зүгээр нэг бодож олдоггүй. Та жишээ нь одоо сууж байгаад ямар нэг урьд байгаагүй үлгэр зохиохыг оролдоод үз хэрвээ чадвал та үнэхээр уран сэтгэгч юм. Харин ихэнх тохиолдолд энэ нь огт боломжгүй зүйл гэдгийг та ухаарах болно. Эндээс үзэхэд үнэхээр болсон явдал харсан зүйлсийн ам дамжсан яриаг үлгэр гэдгийг та ойлгочих болов уу?

Бас нэгэн сонирхол татсан зүйлийг тэмдэглэе. Олон улсын олон үлгэр домогт ямар нэг араатан эсвэл шидтэн гардаг бөгөөд тэдгээр нь бараг л улс болгоны үлгэрт өөрийн дүртэй байх бөгөөд онцлог шинж нь ижил байдаг. Хамгийн тод жишээгээр дахин лууг татъя. Луу гэхэд маш олон улсын үлгэрт янз бүрийн нэр устай, хэлбэртэй байдаг байна.

Мөн модны элфүүд, орк буюу чөтгөрт үйлчилдэг зэрлэг хүмүүс, шулам, шидтэн гэх мэт бүгд орон орны үлгэрт байгаа. Улсаас улс дамжиж ярилаа гэхэд ямар өнөөдрийн интернэт байгаа биш тэгэж их өргөн тархаж чадахгүй юм.  Тэгэхээр энэ нь тэдний үнэхээр байсан байж болох баталгаа биш гэж үү?

 Тэгээд ч бид хэдэн тэрбум биш ядахнаа хэдэн сая жилийн өмнө юу байсныг төсөөлөхөд хэцүү биз. Бид л ганцхан 2000 хан жилийн дотор галзуу хурдтай хөгжиж чадах юм гэж үү? Бид тийм онцгой юу? Эсвэл хэдэн сая жилийн өмнө бас хөгжил цэцэглэлт байсан уу? Тэр хөгжил цэцэглэлт нь тэгвэл ид шид дээр туулгуурласан байсан бол яах вэ?

Та мянган жилийн өмнө бид сансарт ниснэ гэж хэлсэн бол магадгүй таныг дүүжилчих байсан байх. Одоо үед юм болгоныг байх боломжтойг баталж эхэлж байхад. Яагаад бид Орк, модны элф, ид шид зэрэгт итгэдэггүй юм бол? Энэ бол зүгээр биднийг төрөхөөс авахуулан тархинд маань суулгасан битгий итгэ программын үр дүн юм.

Загас гэхэд маш олон янз байдаг бид бүгдээрээ тэднийг загас гэдэг. Бас муур, нохой, шувуу гээд олон зүйлийг нэрлэж болно. Харин хүн ердөө нэг төрөл үү? Та хар шар өндөр нам гэх байх нохой ч гэсэн төрөл дотроо хар шар байдаг ч үүлдэрээрээ ондоо байдаг. Тэгвэл хүн яагаад ид шидтэн, зэрлэг хүн гэх мэт төрөлтэй байж болохгүй гэж.

Тэгээд ч биднийг тархиныхаа маааш бага хэсгийг ашигладаг гэж эрдэмтэд баталсан, харин тэрнээс илүү хувийг ашигладаг хүмүүс байсан бас устсан эсвэл биднээс нуугдсан байхыг хэрхэн үгүйсгэх вэ?

Лууны талаар уншихыг хүсвэл http://en.wikipedia.org/wiki/Dragon хаягаар ороорой, Мөн элфүүд http://en.wikipedia.org/wiki/Elf, оркууд http://en.wikipedia.org/wiki/Orc, илбэ http://en.wikipedia.org/wiki/Magic_%28paranormal%29, Та маш олон сонирхол татсан баримтуудтай учрах болно.

Тэгвэл миний төсөөллийн ертөнцөөр зочлоорой. 2 тэрбум жилийн өмнө дэлхий дээр үнэхээр илбэ жилбэ гайхалтай хөгжсөн, түүний үр дүнгээр бий болсон хачин сонин ухаалаг араатангуудтай тийм нэгэн ертөнц байжээ. Уг дэлхийд бүх юм хүч чадал мөн илбэ шидээр шийдэгддэг байж. Бүх зүйлийг илбээр хийж болдог байсан тул шинжлэх ухаан хөгжсөнгүй харин илбийн хүч чадал л улам хөгжсөөр ямарваа нэг зүйлийн тайлбар нь зүгээр л илбэ байдаг байв.

Гэвч уг ертөнцөд маш том дайн дэгдэж дэлхий дээр дахин илбэчид байх боломжгүй болжээ. Тэгээд ч тэр үед илбэчид тийм ч олон байсангүй харин зуу зуун жилийн туршид нэг нь нэгнээ устгах, дайчид устгах замаар илбэчид цөөрөх болжээ. Сүүлдээ илбэчдийн удам тасарч илбэчин төрсөн ч гэсэн түүнийг хэн ч илбэчин гэж мэдэлгүй зүгээр л энгийн хүн шиг амьдарсаар үхдэг байж. Үүний уршигаар хорвоо дээр тун цөөхөн илбэчид үлдсэн бөгөөд тэд эцсийн бүлэгт устаж үгүй болохгүйн тулд нэгдэхээр шийдсэн боловч хэт оройтсон байлаа. Тэр үед бүх хүн  энгийн мэт болж илбэчдэд дургүй тэднийг үзэн яддаг тааралдвал устгах болсон аж. Илбэчид дахин хүн төрөлхтөнд гай авчрахыг хүсэлгүй зарим хэсэг нь дэлхий хэмээх гаригийг орхин зарим хэсэг нь дэлхий дээр илбэн нууцлалын цаана үлдсэн аж.

Ингээд илбэ алга болсноос хойш хүмүүсийн соёл иргэншил удаашран муудаж зэрлэг төрхтэй болцгоосон боловч тэд удалгүй илбэгүйгээр гал гаргах, хоол хийх байшин барих гэх мэт зүйлсийг бий болгон судалж шинжилж эхэлжээ.

Заза одоо ажилаа хийх минь. Дараа үргэлжлүүлье.


Хэрвээ танд энэхүү блог таалагдсан бол та Feedburner! -н тусламжтай шинээр нэмэгдсэн бүх блогийн талаар Имэйл хаягаараа мэдээлэл авч болно.
Та энэ талбарт Имэйл хаягаа оруулахад л хангалттай.
feed1 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/08/21
203.169.49.12
Үнэлгээ: +0

nerteigeer ni ilbechdiin mana ni 275 ami ni 250 baisan gecheech

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.