|
Бизнесүүд ихэнхдээ шинэ бүтээгдэхүүн, системийг өөрсдөө хийх үү эсвэл гаднах эх үүсвэрээр хийлгүүлэх үү? гэсэн шийдвэр гаргах болдог.
Тэгвэл танай компанид аль нь ашигтай, аль нь таарахыг дараах зөвлөгөөнөөс олж мэдээрэй.
1. Бараа бүтээгдэхүүнийхээ цар хүрээг тодорхойл. Ингэж байж та өөрийн бараа бүтээгдэхүүнийхээ үзүүлж чадах үйлчилгээг тодорхойлно. Мөн бүтээгдэхүүндээ бага зэргийн зорилго бий болго.
2. Тухайн шинэ бүтээгдэхүүнийг хийх нөөц, бололцоо байгаа эсэхийг мэд. Нөөц бололцоо гэдэгт цаг хугацаа, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, ажиллах хүчин зэргийг хэлж болно. Хэрвээ танай компанид эдгээр нөөцүүд хүрэлцээгүй бол тухайн бүтээгдэхүүнээ гаднаас худалдаж авах буюу хийлгүүлсэн нь дээр.
3. Хэрвээ нөөц бололцоо байгаа бол бүтээгдэхүүнээ өөрсдөө хийсэн нь дээр. Ингэхийн тулд та тохирох төсөл , төслийн менежментийг хэрэгжүүлж, төслийн үр дүн компаны төлөвлөснөөр гарах эсэхийг шалгах хэрэгтэй. Төслийн менежмент төслийн үргэлжлэх хугацаа, хуваарь, гүйцэтгэл зэргийг хянадаг. Төслийн хүрээнд зарцуулах төсөвтэй байх хэрэгтэй. Энэ төсвөө хуваарыхаа дагуу удирдан зарцуулах ёстой. Ингэж байж бараа бүтээгдэхүүнээ цагт нь бэлэн болгоно. Эцэст нь бэлэн болсон бүтээгдэхүүнээ шалгаж, анх төлөвлөсний дагуу болсон эсэхийг шалгах хэрэгтэй байдаг.
4. Хэрвээ та гаднах эх үүсвэр ашиглахаар шийдсэн бол олон төрлийн хүчин чадал бүхий бэлтгэн нийлүүлэгчидэд санал тавьж, танай төслийг ямар төлбөрөөр хийх эсэхийг хэлэлцэх хэрэгтэй. Энд та хямдыг нь чухалчилж болохгүй. Хамгийн гол нь төлбөр, гүйцэтгэл 2 нь таарч байгаа эсэхэд ач холбогдол өгөх хэрэгтэй.
5. Дараагийн удаа дахин ийм шийдвэр гаргах болвол өмнөх шийдвэрээсээ суралцах хэрэгтэй. Ингэхийн тулд удирдагчид, менежерүүд мэдээллийн файл бэлдэх нь зөв. Ингэснээр дараагийн удаа ийм нөхцөл байдалд худалдан авах уу? Өөрсдөө хийх уу гэдэг шийдвэр гаргахад тухайн мэдээлэл дэмжлэг болж өгнө. Ямар ч тохиолдолд компаниуд суралцаж,хөгжиж байх нь цаашдын ажилд тус болдог.
 |