Таны булан
Бизнесээ өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь дээр үү, эсвэл зээлээр санхүүжүүлсэн нь дээр үү?
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
2008/07/29 - 11:56

Бизнес эрхэлэх гэж буй танд санхүүжүүлэлтийн асуудал хамгийн чухал байгаа биз. Тэгвэл та зээлээр үү, өөрийн хөрөнгөөр үү гэдэг асуултанд хариулт авж чадахгүй байна уу?

Бизнесийг санхүүжүүлэх 2 төрлийн л арга зам бий. Энэ бол зээл эсвэл өөрийн хөрөнгө байдаг. Өөрийн хөрөнгө гэдгийг эзэмшигчийн өмч гэж бас хэлдэг. Тэгвэл яг үнэндээ зээлээр санхүүжүүлэх, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2 2улаа давуу талуудтай, мөн сул талуудтай. Тэгвэл та өөрийн эрхэлэх гэж буй бизнесийнхээ шинж чанарт тохируулаад аль нэгийг нь сонгох хэрэгтэй болно. Тэгвэл тухайн төрлийн шйидвэр гаргахад дараах зүйлс танд их тус болно.
Мэдээж өөрийн хөрөнгө, зээл 2 бол шал өөр зүйлүүд. Тэгэхээр тэдний орлого, бэлэн мөнгө, татварт үзүүлэх нөлөө өөр өөр болж таарна. Тэгвэл тэдгээр үр нөлөөг харгалзан үзсэний эцэст та шийдвэрээ гаргах ёстой.

Зээл

Зээл гэж яг юу вэ?  Та тодорхой хэмжээний мөнгийг, тодорхой хэмжээний хүүтэйгээр, тодорхой хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр авж буйг зээл гэнэ. Таны авсан зээл зээлийг өгж буй хүмүүсийн хувьд авлага болно. Хэрвээ та эсвэл таны компани зээлээ төлж чадахгүй болох аваас зээл өгсөн хүмүүс давуу эрхтэй болж хувирдаг байна. Тэгэхээр таны эрх багасаж, харин зээл өгсөн хүмүүс илүү эрхтэй болно гэсэн үг. Тэгэхээр энэ нь нилээд эрсдэлтэй байж болно.

Гэхдээ жижиг бизнесийг зээлээр санхүүжүүлэх нь дараах давуу болон сул талуудтай.
Давуу тал нь гэвэл танд зээл авах олон эх үүсвэрүүд бий. Банкнаас, банк бус санхүүгийн байгууллагаас, гм... Мөн танд олон нөхцөлүүдийг санал болгож, танд мөн өөрийн хэрэгцээндээ тааруулаад мөнгөний хэмжээ, нөхцөлийг таруулах боломж байдаг. Та 3 сараар ч бай,3 жилээр ч зээл авах байсан гэсэн бүгд тантай хамтран ажиллахдаа бэлэн байх болно. Мөн зээл нь төлөвлөж, зарцуулахад маш амар байдаг.

Харин сул талууд нь гэвэл зээлээр санхүүжүүлэх нь мэдээж их зарлагатай. Та тодорхой хугацаанд тодорхой хэмжээний хүүг төлнө. Таны хэдий хэмжээний орлого, ашиг олж байгаа тань огт хамаагүй. Та алдагдалтай байсан  ч хүүгээ төлөх л ёстой.
Зээл нь ихэнхдээ тодорхой төсөл, ажлыг санхүүжүүлэхэд ашиглагддаг. Яагаад гэвэл тухайн төсөл, ажлын биелэлт, хугацаа нь сайн тодорхойлогдож, тогтоогдсон байдаг.
Мөн зээлийн нэг сул тал нь гэвэл зээлийг авах үед нилээд их чирэгдэл, асуудал гарч ирдэг. Та шууд очоод зээлийг авна гэж байхгүй. Зээлийг олгох тухай шийдвэр гаргахад танай компаны бизнесийн түүх, мөн зээлийг эргэн төлөх чадвар, тогтмол хэмжээний орлого тань нөлөөлөх болно. Мөн зээлийг төлж чадахгүй болоход зээлийг төлж барагдуулах өөр нэг эх үүсвэрийг танаас шаардах болно. Тэгэхээр та эдгээр шаардлагыг хангахгүй бол зээл авж чадахгүй гэсэн үг.

Эзэмшигчийн өмч буюу өөрийн хөрөнгө

Өөрийн хөрөнгийн санхүүжилтын зээлээс ялгагдах гол ялгаа нь та компанидаа оруулсан хөрөнгөнийхөө хэмжээнээс хамаараад компанидаа хувьцаа эзэмших боломжтой байдаг. Зарим жижиг өөрийн хөрөнгөөр боссон бизнесүүд нь мөн шинэ хөрөнгийн эх үүсвэр болж болно. Тэднийг илүү том бизнесийн санхүүжилтэд ашиглах боломжтой байдаг.
Хэрвээ таны бизнес хуулийн этгээд болсон бол таны компанид хөрөнгө оруулж буй хүн компаниас хувь эзэмших болно.
Өөрийн хөрөнгийн санхүүжилтийг ихэнхдээ урт хугацааны санхүүжилтэд хийдэг. Харин тодорхой төсөл, ажлын хүрээнд санхүүжүүлэх нь маш ховор байдаг.
Тэгэхээр хэрвээ таны бизнест хэн нэг хүн өөрийн хөрөнгөө оруулах аваас таны компаниас хувь эзэмших болно гэсэн үг. Энэ нь таны компанид үзүүлэх нөлөөг багасгах магадлалтайг санаарай.
Мөн таны бизнест хөрөнгөө оруулсан хүмүүс танаас их хэмжээний ашгийг нэхнэ. Тэд эрсдэл гаргасныхаа төлөө их хэмжээний ашиг шаарддаг гэдгийг та санах хэрэгтэй.

Тэгэхээр яг аль нь дээр болж таарч байна? Эсвэл хослуулсан нь дээр үү?

Практикт зээл, өөрийн хөрөнгийг хослуулах нь хамгийн элбэг байдаг байна. Хамгийн гол нь хэмжээг нь зөв тааруулах ёстой юм. Та хэтэрхий олон хүмүүсийг бизнестээ хөрөнгө оруулах аваас бусад хүмүүсийн хараат байдалд орох аюултай. Хэтэрхий их зээл авах аваас хүүг нь төлөхөөс авахуулаад хүндрэл их гарах болно.
Гэхдээ таны бизнест аль нь таарах вэ гэдэг нь таны бизнесийн төрөл, , болон бусад хүчн зүйлүүдээс хамаарах болно. Ихэнхдээ зээл, өөрийн хөрөнгийн харьцааг 1:2, 1:1 байдлаар гаргадаг. Гэхдээ таны бизнес шинэхэн бол зээл авахад хэцүү байж магад. Компаны үүх түүх ч байхгүй ба мөн бизнес эхний үед алдагдалтай ажиллах нь элбэг байдал тул та зээлийн хүүг төлж дийлэхгүй байж болно.

Тэгэхээр та одоо зээлийн санхүүжилт, өөрийн хөрөнгийн санхүүжилт 2 ын ялгаа болон давуу, сул талуудыг мэдсэн учир шийдвэрээ зөв гаргаж чадах болно. Хамгийн гол нь дээрхи зүйлсийг өөрийн бизнесийхээ хувьд авч үзэх хэрэгтэй.

feed0 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/07/29 - 12:02
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.