|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Confessions of a Shopaholic Эрэлттэй

Confessions of a Shopaholic

Киноны мэдээлэл

Төрөл Инээдэм
Найруулагч P.J. Hogan
Дистрибютер Walt Disney Studios
Дүрүүдэд Isla Fisher
Гарсан огноо 2 13, 2009
MPAA үнэлгээ PG
Үйлдвэрлэсэн орон Америк

Нью –Ёркод амьдардаг Rebecca Bloomwood бол үзэсгэлэнтэй, эелдэг бүсгүй. Гэхдээ түүний багахан алдаа эцэстээ түүнийг томоохон хэмжээний асуудалд оруулах нь тэр. Тэр дэлгүүр хэсэх хоббитой, үүнээсээ ч болоод их хэмжээний өрөнд орсон. Rebecca топ загварын сэтгүүлийн компанид ажилд орохыг хүсэх хэдий ч түүнд боломж олдохгүй. Харин оронд нь санхүүтэй холбоотой сэтгүүлийн компанид ажилд орно.
Түүний өөрийн өр зээлийн гашуун туршлагадээр тулгуурласан нийтлэл олны таашаалыг хүртсэнээр нэг өдрийн дотор тэрээр од болдог. Гэсэн ч нөгөө л өр ширийн асуудал түүний карер болоод хайр дурлалыг нь баллаж орхино.

Санал болгогчийн сэтгэгдэл

Өрөнд орсон хүмүүс үзээд хэрэггүй л болов уу

Үнэлгээ:
 
6.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
4/20/2010
Toп 10 Санал болгогч
Миний бүх саналыг үзнэ үү
Ховлох
 
Сүүлд шинэчлэгдсэн: 4/20/2010
7 -с 8 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Sophie Kinsella н романаас сэдэвлэсэн энэ кино хямрал эхэлхээс өмнө гарсан боловч, бодлогогүйгээр мөнгө үрсэнээр эцэстээ их хэмжээний өрөнд орж буй нэгэн бүсгүйн талаар өгүүлсэн нь яг цагаа олсон мэт санагдсан.
Гол дүрд сайн таних Kate Hudson эсвэл Sandra Bullock зэрэг жүжигчид тогловол тохиромжтой байсан мэт санагдавч Isla Fisher дүрийг дутахааргүй амилуулсан байналээ.

Миний бодлоор "Confessions of a Shopaholic" болоод "Sex and the City" кинонууд нэг утга санааг 2 өөр өнцөгөөс харуулсан юм шиг. "Sex and the City" дээр өөрийн мөрөөдлийн залуугаа буруу газраас хайж байгаа бүсгүйчүүлийн тухай гаргадаг бол "Confessions of a Shopaholic" дээр нэгэн бүсгүй өөрийн аз жаргалаа дэлгүүрээс хайж буй тухай гардаг. Prada, Gucci, Macy's, Barneys, Saks гэх мэт.
Кино эхлэхэд хэлдэг “ Та эр хүнийг хувцастай адил таарахгүй бол дэлгүүрт очоод сольчихож болохгүй шүү дээ” гэдэг хэсэг надад үнэхээр таалагдсан шүү.

Ерөнхийдөө бол киноны хувьд тийм ч шилмэл бүтээл биш. Гэхдээ маш хөгжилтэй. Мэдээж дэлгүүр хэсэх хобби бас өр ширийг иймэрхүү хөгжилтэй байдлаар харуулж чадах кино цөөхөн биз.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 1

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
7.0   (1)
 
 

Баярлалаа

Үнэлгээ:
 
7.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
4 -с 5 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Киноны талаар бичсэн чинь их таалагдлаа. Бүр үзмээр санагдчихлаа. Хааяа зүгээр зугаа гаргаад хөнгөн, хөгжилтэй кино үзэхэд сайхан шүү дээ.

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy