Дэлхий тэр чигээрээ балгас болж, төмрийн хог сэгээр дүүрсэн учир хүн төрөлхтөн дэлхийг орхижээ. Харин тэрхүү хогыг цэвэрлэх үүрэг авсан Wall-E хэмээх робот ганцаар дэлхий дээр үлдсэн байна. Wall-E дэлхийгээс цор ганц үлдсэн ногоон ургамлыг олж авна. Харин нэгэн өдөр Eve хэмээх эмэгтэй робот дэлхий дээр ахин амьдрал үүсэх боломжтой эсэхийг судлахаар ирсэнээр Wall-E түүнд дурлах болно.
Eve –д өөрийн олсон ургамлаа үзүүлэх үед Eve тухайн ургамлыг өөртөө авж, дэлхийгээс явдаг. Хайр дурлалдаа шатсан, мөн учрыг ойлгож чадаагүй Wall-E түүний хойноос явж байгаагаар цааш үйл явдал өрнөнө ....
Pixar студид хийгдсэн энэхүү кино таны хүүхэлдэйн кино буюу Animation киног үзэх үзлийг эрс өөрчилөх болно. Өнгө шийдлийн хуьд хамгийн сүүлийн үеийн. Нэг талаас хөгжөөнт үйл явдал таныг хөгжөөж, нөгөө талаас мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийг маш эгдүүтэй байдлаар гаргаж ирсэн байна.
Энэ кино 2009 оны Оскараас шилдэг хүүхэлдэйн киноны шагналыг хүртсэн юм.






