Нью –Ёркод амьдардаг Rebecca Bloomwood бол үзэсгэлэнтэй, эелдэг бүсгүй. Гэхдээ түүний багахан алдаа эцэстээ түүнийг томоохон хэмжээний асуудалд оруулах нь тэр. Тэр дэлгүүр хэсэх хоббитой, үүнээсээ ч болоод их хэмжээний өрөнд орсон. Rebecca топ загварын сэтгүүлийн компанид ажилд орохыг хүсэх хэдий ч түүнд боломж олдохгүй. Харин оронд нь санхүүтэй холбоотой сэтгүүлийн компанид ажилд орно.
Түүний өөрийн өр зээлийн гашуун туршлагадээр тулгуурласан нийтлэл олны таашаалыг хүртсэнээр нэг өдрийн дотор тэрээр од болдог. Гэсэн ч нөгөө л өр ширийн асуудал түүний карер болоод хайр дурлалыг нь баллаж орхино.





