|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Ratatouille Эрэлттэй

Ratatouille

Киноны мэдээлэл

Төрөл ХүүхдийнДрамКлассик
Найруулагч Brad Brid
Дистрибютер Walt Disney Studios
Дүрүүдэд Patton Oswalt
Гарсан огноо 6 29, 2007
MPAA үнэлгээ G
Үйлдвэрлэсэн орон Америк


Remy нэртэй хулгана өөрийн хулгана болж төрсөн хувь заяагаа үл тоон Францын алдарт тогооч болохыг мөрөөддөг. Харин тэрээр Парист өөрийн хүндэлж явдаг тогооч Auguste Gusteau н ресторанд гэнэтийн азаар ирсэнээр түүнд хувь заяагаа өөрчилөх боломж олдоно. Хоол хийх чин хүслээ дагасаны эцэст Remy Парис хотыг орвонгоор нь эргүүлэх болно.

Санал болгогчийн сэтгэгдэл

Хэн ч хоол хийж чадна

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
4/29/2010
Toп 10 Санал болгогч
Миний бүх саналыг үзнэ үү
Ховлох
 
Сүүлд шинэчлэгдсэн: 4/29/2010
10 -с 11 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Угаас кино бүрийн утга санаа хэн нэгэн гол баатар өөрийн хүсэл зоригоо дагасанаар зорилгодоо хүрч буй тухайг харуулдаг. Харин тэр бүхнийг хэрхэн өөрөөр харуулах нь л одоо үед киноны чанар чансааг тодотгох болов уу.

Киноны дүрс зураг үнэхээр гайхалтай. Кинондээр гарч байгаа улаан вино, хоолны соус, шөл зэргийг хараад л ямар амттайг нь мэдмээр. Хэтрүүлж байж магадгүй ч хоолны нэвтрүүлгээр ч хоол тэгэж харагддаггүй шүү дээ.

Түүнчлэн киноны ая, дуу хөгжим, дүрүүдийн үг хэллэг нь тухайн киног жинхэнэ классик гэдгийг илтгэсэн.
Ratatouille нь үнэтэй, чамин биш, энгийн жороор хийдэг хоол ч гэлээ хийж дууссан хойноо хүний сэтгэлийг баясгаж чаддаг аж. Үүнээс аливаа зүйлийн өнгө үзэмж хэдий сайхан ч сэтгэл зүрх шингээгүй бол сэтгэлийн утсыг хөндөж чадахгүй болохыг харуулжээ.

Эго хэмээх хоол шүүмжлэгчийн дүр киног хоолтой адилтгавал үнэхээр сайхан хачир нь болсон байна.
“Нээрээ л хүн бүр сайхан хоол хийж чадахгүй, гэхдээ хоол хийж чаддаг хүн хэн ч байж болох юм шүү”.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Энэ саналд гишүүний сэтгэгдэл алга.

To write a review please register or log in.
 
 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy