|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

The Devil Wears Prada Эрэлттэй

The Devil Wears Prada

Киноны мэдээлэл

Төрөл Инээдэм
Найруулагч David Frankel
Дистрибютер 20th Century Fox
Дүрүүдэд Meryl StreepAnne Hathaway
Гарсан огноо 6 30, 2006
MPAA үнэлгээ PG-13
Үйлдвэрлэсэн орон Америк


Киног Lauren Weisberger н борлуулалтаараа тэргүүлэгч à clef романдээр үндэслэн хийсэн байна.

The Devil Wears Prada киноноос та НьюЁркын загварын ертөнцтэй танилцана. Runaway Magazine н алдарт редактор Miranda Priestly бол загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг. Түүний доор ажиллах нь эмэгтэйчүүдийн мөрөөсөл. Гэсэн ч Мирандагийн шаардлагад нийцнэ гэдэг хэн бүхний чадах зүйл биш.

Andy Sachs бол жирийн  нэгэн Америк эмэгтэй. Түүнийг гаднаас нь харахад Мирандагийн шалгуурт яагаад ч тэнцэхгүй нэгэн. Гэсэн ч Энди бууж өгөхийг хүсэхгүй.....


Санал болгогчийн сэтгэгдэл

Одоо үеийн жинхэнэ карерын өрсөлдөөн, амбицтай байдлын тод жишээ

Үнэлгээ:
 
9.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
2 -с 2 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Кино 2 өөр цаг үеийн 2 эмэгтэйн карерд хандах хандлагыг харуулсан байна. Миранда, Энди. Миранда бол шилдэг сэтгүүлийн редактор бөгөөд түүнд ажиллах нь үнэхээр хэцүү ажээ. Харин киног шилдэг болгож чадсан нь үүнийг маш донжтой харуулж чадсанд байгаа гэж бодож байна. Миранда яг л хуцахгүй ч хэзээ ч хазчихаж магадгүй шүү гэсэн сэтгэгдэл үлдээж байгаа биз.

Ихэнх Холливуудын ийм төрлийн кинонуудад босс эмэгтэйн зарчимч байдлыг харуулдаг ч үнэндээ The Devil Wears Prada шиг донжийг нь олж чадаагүй.

Миранда Эндид хувцас загвар гэдэг хобби биш, түүнд зориулагдаагүй, түүний ажилчидад ч зориулагдаагүй, мөн сэтгүүлийн зарим уншигчидад ч зориулагдаагүй гэдгийг ойлгуулж байна. Түүнчлэн дундаж насны эмэгтэйчүүд өөрсдийн салбартаа хэрхэн топ нь байхыг харуулж чаджээ.

Түүнчлэн Мирандагын цагаан саарал үс нь түүний олон жил тухайн салбартаа ажилласан туршлагатай нэгэн болохыг харуулсан юм болов уу гэж бодлоо.

Харин Эндигийн хувьд Миранда бол хүндлүүлэх эрхтэй хүн яах аргагүй мөн гэдгийг баталж байна. Түүний өмссөн хувцасыг хараад загвар хөөдөг эмэгтэйчүүдийг санагдуулж магадгүй ч нөгөө талаас өөрийн карертаа нилээд чухлаар хандаж байгааг харуулсан юм шиг.

Энэ кино танд карер, өрсөлдөөн, амбиц, хувцас загвар гээд олон зүлийн талаар өгүүлнэ. Гэхдээ мэдээж хөгжилтэй хэсгүүд таныг уйдаахгүй.
Хотын залууст бол үнэхээр таалагдана гэж бодож байна.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Энэ саналд гишүүний сэтгэгдэл алга.

To write a review please register or log in.
 
 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy