|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Dark Knight Эрэлттэй

Dark Knight

Киноны мэдээлэл

Төрөл Адал явдалАймшигТэмцэл
Найруулагч Christopher Nolan
Дистрибютер Warner Bros. Pictures
Дүрүүдэд Heath LedgerChristian BaleAaron Eckhart
Гарсан огноо 7 18, 2008
MPAA үнэлгээ PG-13
Үйлдвэрлэсэн орон Америк


Batman киноны 2 р анги буюу Dark Knight нь 2008 онд нээлтээ хийсэн бөгөөд ашиг орлогоороо бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киноны 2рт жагссан буюу Titanic н дараа орж, кино шүүмжлэгчидээс А үнэлгээ  авсан байна.

Дэслэгч Jim Gordon, дүүргийн өмгөөлөгч Harvey Dent н тусламжтайгаар Batman Gotham хотод хийгдэхээр төлөвлөгдөж байсан гэмт хэргийг зогсоох болно.

Харин тэд ажиллагааны явцад тэдгээр гэмт хэргүүдийг удирдаад байгаа нь Joker гэгч гэмт этгээд болохыг олж мэддэг.

Бэтмэн буюу Хар Баатар Gotham хотыг аврахыг оролдох хэдий ч хотын хүмүүс түүнийг баатар эсвэл гэмт этгээд алин болохыг нь үл мэднэ.

Санал болгогчийн сэтгэгдэл

Үнэхээр тасархай кино

Үнэлгээ:
 
9.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
11 -с 11 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Энэ кино бол эргэлзээгүй дэлхийн шилдэг киноны нэг. Гэхдээ киног үзэх гэж байгаа бол аз жаргал баяр хөөрийг бүү хүлээ. Анх дэлгэцэндээр Жокерын дүр гарч ирэхэд л танд нэгэн хүнд зүйл мэдрэгдэнэ.

Мэдээж киноноос та уур хилэн, харуусал, айдас, уйтгар гуниг бүгдийг мэдрэх болно. Сайн жүжигчидийн ур чадварын илрэл байх л даа.

Шахмал энгэсэгтэй нүүр, хараар хүрээлсэн нүд, улаан уруул гээд Жокерын дүр миний хувьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, харж байгаагүй дүр байсан.
Жүжигчиний хувьд Жокерын дүр бүтээсэн Heath Ledger үнэхээр галзуу жүжигчин юм. Магадгүй тэрээр анх кинонд тоглосон байсан бол түүний хувьд жинхэнэ тэсрэлт болох байж. Харин киноныхоо дараахан нас барсан гэдгийг нь сонсоод үнэхээр харамслаа.

Киноны хувьд ахин хүүхдийн комик ном шиг байхаа больж. Зүгээр нэг сайн, муугийн ялгааг харуулсангүй. Гэхдээ мэдээж Батман бол сайн хүн, харин Жокер бол чөтгөр.
Гэхдээ энэ анги дээр Бэтмэний дүр нилээд ярвигтай болж. Түүнийг Gotham хотын хүмүүс цагдаа нар, ард иргэдийн үхэлд буруутай хэмээн үзнэ. Харин Жокерын хувьд адгийн амьтан.

Дайснуудынхаа сэтгэл зүйгээр гарамгай тоглодог. 2008 онд нээлтээ хийсэн энэ кино супербаатруудын кинонд шинэ стандартыг тогтоосон гэж болох юм. Бэтмэн 2 кино гарах гэж нилээд хугацаа өнгөрсөн. Мэдээж ийм өндөр түвшинд хүрэхэд тодорхой хугацаа шаардсан нь гарцаагүй юм.

Дараа дараагийн гарч ирэх Супербаатрууд бүхий кинонууд Dark Knight с илүү байж чадна гэдэгт би лав эргэлзэж байна.
Энэ киног үзээгүй хүн кино ертөнцийн нэгэн гайхамшигаас хоцрох болно. Заавал үзээрэй.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Энэ саналд гишүүний сэтгэгдэл алга.

To write a review please register or log in.
 
 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
...
бичсэн Byambaa2011, Луу сарын 18, 2011
Тийм ээ, сайн кино. Надад BDRip 1080p чанартайгаар, subtitle-тай байгаа гэж... Эхлэл хэсэг нь үнэхээр тасархай, сүрлэг шүү тэ. Киног нэг иймэрхүү хийвэл ер нь яасийн айн?

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy