Dom Cobb бол мэргэжлийн хулгайч. Түүнд хүний оюун санаанаас нь нууц мэдээллийг хулгайлах онцгой авьяас байдаг. Ингэснээр тэр хүмүүсийн гайхалтай санаануудыг хулгайлдаг.
Cobb ын онцгой авьяас түүнийг тагнуулын ертөнцийн чадварлаг тоглогч болгох ч нөгөө талаас олон улсын оргодол болгоно. Ингэснээр өөрийн хамгийн хайртай зүйлсээ алдахад хүргэдэг.
Харин өөрийгөө аврах цор ганц гарц нь биелэгдэшгүй хүнд даалгаврыг хийх байлаа. Түүнд тэрбумтан Saito хүнээс санаа хулгайлах бус харин санаа суулгахыг шаардана. Түүний даалгавар бол Saito ын өрсөлдөгч залуу тэрбумтан Robert Fischer ын бодол санаанд шинэ санааг суулгаснаар нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэх байлаа.





