|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

4 seasons pizza Эрэлттэй

4 seasons pizza

Ерөнхий мэдээлэл

Байршил 3 р хорооллын мянган барааны дэлгүүрийн хажууд


Пиццанд дурлагсдад зориулж нэг гайхалтай пиццаг санал болгоё.Пиццанд дуртай болхоор пицца хийдэг олон ресторанаар үйлчлүүлж үзлээ. Харин тэр бүхнээс хамгийн гайхалтай пиццаг нэг газраас л идэж болохыг мэдсэн юм. Тэр бол New orleons. Монголд бараг бүх л төрлийн үндэстэн, улсын хоолыг идэж болдог бослон ч яг жинхэнэ амтыг нь мэдрүүлж чадаж байгаа нь ховор гэж боддог юм.



Харин жинхэнэ пиццаны амтыг мэдэрч болох газрыг та бүхэнд санал болгож байна.

Санал болгогчийн сэтгэгдэл

Пиццанд дурлагсад заавал идээрэй !

Үнэлгээ:
 
6.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
6 -с 9 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Та тэндээс л жинхэнэ пиццаны амтыг мэдэрч чадна. Олон төрлийн пицца байдаг ч надад 4 seasons нь үнэхээр таалагдсан. Та 4 төрлийн пиццаны амтыг мэдрэх боломжтой. Үнийн хувьд бусад газруудтай яг адил. Яахав пиццаны хэмжээ нь бусад газруудтай харьцуулбал бага зэрэг жижиг юм шиг санагдсан л даа. Гэхдээ ходоодоо дүүргэх гэж хоол иддэг цаг өнгөрсөн биз дээ.

Амтын хувьд маш өвөрмөц, хамгийн гол нь пиццаны гурил нь маш зөөлөн. Ихэнх газруудын пиццаны гурил нь хатуу, түлэгдсэн, хэрчихэд маш төвөгтэй байдаг шүү дээ.

Дэлгүүр хэсээд явж байхдаа нэг ороод үзээрэй. Танд таалагдах байх шүү.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Энэ саналд гишүүний сэтгэгдэл алга.

To write a review please register or log in.
 
 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy