“Сэкитэй” япон хоолны ресторан нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий ресторан бөгөөд өөрийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятад зэрэг улсаас 7 хоног тутам карго болон төмөр замын тээврээр татан авч, үйлчлүүлэгчдэд 80 орчим нэр төрлийн япон хоолыг жор технологи стандартын дагуу шинэлэг хэлбэрээр хийж үйлчилдэг ба Японы дээд зэрэглэлийн ресторануудад хийгддэг Кайсэки хоолыг хийдэг юм. Япон болон бусад хоолны талаархи мэдээллийг интернет болон бусад сувгаар авч хоолны нэр төрөл амт чанарыг байнга шинэчилж байдаг.







