|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

THE LIGHTNING THIEF Эрэлттэй

THE LIGHTNING THIEF

Киноны мэдээлэл

Төрөл Адал явдал
Найруулагч Chris Columbas
Дистрибютер 20th Century Fox
Дүрүүдэд Pierce BrosnanUma Thurman
Гарсан огноо 3 02, 2010
Үргэлжлэх хугацаа 118
MPAA үнэлгээ G
Ашиг орлого 31,000,000
Үйлдвэрлэсэн орон Америк

2005 онд анх хэвлэлтээс гарсан Рик Риорданы зохиол “Lightning Thief” буюу монгол орчуулгаар “Перси Жексон Aянгын Эрэлд” хэмээх ном нь 2010 оны 2 сард кино болон гарч олон залуу үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Олон жил Грекийн түүх домгийг заадаг багш байсан Рик Риордан өөрийн хүүдээ оройн цагаар Грекийн үлгэр домгуудаас нэг нэгээр нь ярьж өгдөг байсан гэдэг. Гэвч сүүлдээ ярих үлгэргүй болсон тул хүүдээ зориулж Перси Жексоны тухай үлгэр зохион ярьж өгсөөр орчин үеийн үлгэр анх бүтсэн түүхтэй. Мирамикс Ном хэвлэлийн газар түүний зохиолыг хангалттай үнээр худалдан авснаар тэр заавал ажиллах шаардлагагүй болж цаашид дараа дараагийн зохиолынхоо үргэлжлэлийг бичих ажилдаа орсон юм. Одоогоор 5 ном нь хэвлэгдэн гарсан бөгөөд тэднийг дурдах юм бол The Sea of Monsters, The Titan’s Curse, The Battle of the Labyrinth, болон The Last Olympian.

Перси Жексон хэмээх жирийн хүү өөрийгөө үргэлж доожоогүй бүтэлгүй, бичиг уншиж чаддаггүй  амьтан гэж бодож дүгнэж ирсэн байдаг. Харин нэг л өдөр түүний эргэн тойрны хүмүүс түүнд аюул тулгарч байна гэдгийг сануулж зугтаалгадаг. Тэрээр анх удаагаа өөрийгөө жирийн бус хүн төдийгүй Грекийн домогт гардаг гурван том бурханы нэг Посейдоны хүү болохоо мэднэ. Зеүс Посейдоны хүүг өөрийн аянгыг хулгайлсан хэмээн түүнийг 14 хоногийн дотор авчрахгүй бол дайн зарлана гэдгээ мэдэгддэг. Ийнхүү Перси Жексон өөрийн найзууд болох Аннабет болон Грувертэй хамт аянгын эрэлд морддог.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 3

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
9.3   (3)
 
 

hogjiltei

Үнэлгээ:
 
9.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
4 -с 4 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

morin biyt, yamaan holt, las vegas-n adal yavdal ntr geed goy hugjiltei,
computer graphic ni bol gaihaltain bilee.
harin Avatar-n aguulga ni iluu, oiroltsoo uzsen bolohoor haritsuulagdad bna l da.

 

Very nice movie

Үнэлгээ:
 
9.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
1 -с 2 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Svvliin veiin kinonuudiin computer graphic-g herhen ashiglasan n vneheer gaihaltai. Tvvnii adil ene kino bas l gaihaltai sain kino bolson bna le. Vneheer setgel hudlugum sain kino. Avatar-g vzhed turj bsan setgegdel ene kinog vzhed turj blaa...

 

Заавал үзэх киноны нэг.

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
7 -с 7 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

За, удаан хүсэн хүлээсний эцэст Lightning Thief киногоо Өргөөд үзлээ. Сул талаас нь хэд хэдэн сэтгэгдэл уншиж байсан тул нэг их өндөр сэтгэгдэлтэй ороогүй юм. Харри Поттертой дэндүү адилхан л гэнэ, Грекийн домгуудад хүрэхгүй л гэнэ.
Тэгсэн харин надад маш их таалагдсан шүү. Хүүхдүүдтэйгээ үзсэн болохоор тэднийг шөнө зүүдлэх вий гэж жаахан айж байлаа. Яагаад гэвэл үнэхээр аймаар зүүдэнд ормоор дүрүүд их гарч байсан. Яг л үлгэрийн аймшгийн баатрууд амилсан уу гэлтэй. Манай хүүхдүүдэд гэхдээ хамгийн аймаар нь могойн үстэй Медуса байсан гэцгээж байсан. Гэхдээ тэд хоорндоо нэг нэгнээ нүдээрээ харж хөшөө болгож тоглож байсан тул би дахин санаа зовоогүй.
Кинонд тоглосон хүүхдүүд анх удаа тоглож байгаа гэхэд үнэхээр чадварлаг тоглож байсан шүү. Харин байлдах урлаг нь тийм ч үнэмшилтэй санагдаагүй. Перси нь Посейдоны хүү учраас усыг маш гайхалтайгаар зэвсэг болгож ашиглаж байсан нь үнэхээр сүрдмээр онцгой байсан. Ерөнхийдөө бол хэрэв та Харри Поттерт дуртай бол Перси Жексоныг үзэхэд нэг их дутахгүй, харин ч илүү хөнгөн зугаатай байх болно. Ер нь бол дараа дараагийн зохиолуудыг нь захиалж авч уншина гэсэн бодолтой байгаа.

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
help!!!!!!!!!
бичсэн shagva, Үхэр сарын 16, 2011
kinoogoo yaj uzeh yum ndd heleed uguh hun bn uu
smilies/grin.gif

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy