|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

How to Train Your Dragon Эрэлттэй

How to Train Your Dragon

Киноны мэдээлэл

Төрөл Хүүхдийн
Найруулагч Dean DeBloisChris Sanders
Дистрибютер Dreamworks
Дүрүүдэд Jay BaruchelGerard ButlerAmerica Ferrera
Гарсан огноо 4 05, 2010
Үргэлжлэх хугацаа 98
MPAA үнэлгээ G
Ашиг орлого 93,000,000
Үйлдвэрлэсэн орон Америк

Вайкингийн нэгэн тосгонд Вайкингууд болон луу нарын хооронд мөнхийн тулаантаи байдаг. Харин Hiccup нэртэй сул доожоогүй биетэй ч, ухаалаг зохион бүтээгч хүүгийн тусламжтайгаар луу хүн 2 хэрхэн найзалж болохыг харуулдаг.

Санал болгогчийн сэтгэгдэл

Best family movie

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
20 -с 26 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Гэр бүлээрээ хөгжилдөн сууж үзэх кинонуудын тоо нэмэгдлээ. “Луугаа хэрхэн сургах вэ?” кино нь Dreamworks-ын хийсэн бас нэг гайхамшигтай хүүхэлдэйнүүдийн нэг болжээ. Box Office-ын топ 10т багтсан энэхүү кино нь лууны тухай бидний ойлголтыг орвонгоор нь эргүүлэх болно.

Анхны кино нь эх зохиолынхоо үйл явдлыг яг таг дагаж байсан боловч дэндүү бага насныханд зориулагдсан болоод байсан тул бүх насныханд тохируулахын тулд зарим нэг зүйлийг өөрчилж эхэлсэн байна. Жишээ нь кинон дээр гардаг Toothless луу нь киноны баатар Hiccups-т тохирсон жижигхэн луу байдаг бол хүүхэлдэйн кинон дээрээ түүнийг луун дотроо ховорхон, аюултай, хэнд ч урьд нь баригдаж байгаагүй луу болгон хувиргасан гэнэ.

Энэхүү кино нь хүүхдүүдэд төдийгүй томчууд, кино шүүмжлэгчдээс хүртэл үнэхээр сайн үнэлгээ авч байгаа билээ. Зохиолын утга санаа нь үнэхээр хөөрхөн. Бид өөрсдөө ойлгоогүй, таньж мэдээгүй зүйлээ үргэлж өөрсдийн дайсан мэт бодож дайсагналцсанаар өөрсдөдөө дайсан бий болгодогийг харуулж чадсан. Мөн эцэг эхчүүдэд ч их сургамжтай кино болсон гэж бодож байна. Бид дандаа хүүхдүүдийнхээ хүсэл, мөрөөдөл, бодол санаа юу болохыг мэдэхийг ч хүсэхгүй зөвхөн өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлийг тэдэнд тулгадаг шүү дээ.

Энэхүү киног үзээд та нэг ч минут уйдахгүй шүү. Харин ч гайхамшигтай адал явдал, амьд үнэмшилтэй зураглалд нь гүнзгий орж тэнгэрээр дүүлж, галаар тургих болно.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 1

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
10.0   (1)
 
 

Уйдах завгүй 1 цаг 30 минут

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
3 -с 3 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Дээрх сэтгэгдэлтэй үнэхээр санал нийлж байна.
Техник технологи хөгжихийн хирээр хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг асар хэцүү зүйл болжээ. Луугаа хэрхэн сургах вэ гэдэг энэ киног үзээд үүний дараа ямар кино сэтгэлийг минь ахин хөдөлгөж чадах болоо гэж бодсон.

Кино эхлэхэд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, хэн нь хэн бэ гэдгийг ойлгохгүй баахан гайхаж суулаа. Харин удалгүй сонирхолтой болж, бүр сонирхолтой болсоор нэг мэдэхэд кино дууссан байсан.

Луутайгаа хамт нисж буй хэсэг нь Avаtar кинотой бараг л адилхан болсон. Гэхдээ жинхэнэ гайхалтайгаар нисгэж чадсан нь Avatar биш харин Лууг хэрхэн сургах вэ байсан юм шүү.

Аль нь илүү вэ гэдгийг та өөрийн нүдээр үзсэний дараа дүгнээрэй.

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
dragon 3d movie
бичсэн Amarbayar, Хулгана сарын 09, 2011
Техник технологи хөгжихийн хирээр хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг асар хэцүү зүйл болжээ. Луугаа хэрхэн сургах вэ гэдэг энэ киног үзээд үүний дараа ямар кино сэтгэлийг минь ахин хөдөлгөж чадах болоо гэж бодсон.

Кино эхлэхэд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, хэн нь хэн бэ гэдгийг ойлгохгүй баахан гайхаж суулаа. Харин удалгүй сонирхолтой болж, бүр сонирхолтой болсоор нэг мэдэхэд кино дууссан байсан.

Луутайгаа хамт нисж буй хэсэг нь Avаtar кинотой бараг л адилхан болсон. Гэхдээ жинхэнэ гайхалтайгаар нисгэж чадсан нь Avatar биш харин Лууг хэрхэн сургах вэ байсан юм шүү.
enterdesign
...
бичсэн munkhbayaaar, Хулгана сарын 21, 2011
tsahim yasan beee dambuurch bgaan ene uu smilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gifsmilies/cry.gif

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy