|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Төмөр хүн 2 Эрэлттэй

Төмөр хүн 2

Киноны мэдээлэл

Төрөл Адал явдалФантастик
Найруулагч Jon Favreau
Дистрибютер Paramount Pictures
Дүрүүдэд Robert Downey JrGwyneth Paltrow Don Cheadle
Гарсан огноо 5 07, 2010
MPAA үнэлгээ PG-13
Үйлдвэрлэсэн орон Америк

2009 оны 5 сарын 7 нд анх дэлгэцнээ гарсан Төмөр хүн 2 кино одоогоор $211,200,876 н ашиг олж, ашиг орлогоороо тэргүүлээд байна.

Зохион бүтээгч тэрбумтан Тони Старк нь Төмөр хүний биеийг зохиосноор супермэн болж чадсан. Засгийн газрын зүгээс түүнийг нууц технологио нээхийг дарамтлах хэдий ч мэдээлэл буруу гартнуудын гарт орохвий гэж эмээснээс Тони технологио өгөхөөс татгалзана. Харин Pepper Potts, Rhodey нарын ачаар Тони илүү хүчирхэг технологийг бүтээх болно.

Санал болгогчийн сэтгэгдэл

Уйтгартай, уйтгартай !!!

Үнэлгээ:
 
4.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
20 -с 26 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Яг одоогоор дэлхий дахинаа нээлтээ хийж, ашиг орлогоороо тэргүүлж байгаа киног цаг алдалгүй хамт үзэж чадсан учир Өргөө, Тэнгис театруудад талархаж байгаагаа хэлэх ёстой байх.
Гэхдээ харамсалтай нь сэтгэлд хүрч чадсангүй. Нилээд хэдэн шүүмж хэлэх гэж байгаадаа харамсаж л байна. Магадгүй би дэндүү гоё зүйлийг хүлээж байсан байх л даа.

Нэгдүгээрт киноны орчуулга дэндүү муу болжээ. Ёстой гурилдана гэдэг нь л болсон байналээ. Орчуулгыг нь та олж харах гэж үнэхээр үсээ зулгайна. Тэгээд олж харлаа гэхэд юу ч ойлгохгүй. Нэгэнт л дуулиан шуугиан болж гаргаж байгаагаас хойш орчуулгад нь хүртэл онцгой анхаарах ёстой гэж бодож байна.

Хоёрдугаарт киноны үйл явдал дэндүү нуршуу, үнэндээ гол зангилаа гээд байхаар зүйл алга. Үнэхээр уйтгартай. Та эхний ангийг нь үзсэн л бол хангалттай. Киноны өнгө үзэмж, зураг авалт, кино жүжигчидэдээ дэндүү их анхаараад киноны гол санаа нь орхигдсон юм болов уу даа.

Киног үзэх явцад нэг асуулт гарч ирсэн нь тэр их байлдаан, буудалцааны дараа Төмөр хүний бие яаж тэсдэг юм болоо? Мэдээж төмөр өмсгөл нь хуяг дуулгаар бэхлэгдсэн . Харин дотор нь байгаа бие яаж тэсэх вэ? Дараа нь зүв зүгээр л явж байх юм. Паналтай байгаа биз?

Үнэндээ бол таныг гайхашруулаад, алмайруулаад байх зүйлс гарахгүй. Яахав эхний ангийг нь үзээгүй хүмүүст сонирхолтой санагдаж магадгүй л юм.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 1

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
10.0   (1)
 
 

Харин ч дажгүй шүү.

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
4 -с 6 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Надад бол маш их таалагдсан. Старкыг хүнийх нь хувьд тун туйлбаргүй хийсэн юм шиг санагдсан. Скарлет Жохансенын дүр нь харин ёстой супер байсан. Юун Wonder Woman.

Орчуулгыг нь муу гэсэн байсан учир орчуулгыг нь ер харах гэж ч оролдоогүй ээ. Шал дэмий, буруу ойлгочих байх гэж бодоод...

2 кинотеатрт хоёуланд нь гарч байгаа болохоор харин хүн нэг их дүүрэн биш байна лээ.

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
??
бичсэн Tsolmon, Гахай сарын 30, 2010
yaj tatah yum be?
0
re
бичсэн Woodward27Mattie, Бич сарын 22, 2011
Some specialists say that mortgage loans help a lot of people to live the way they want, because they can feel free to buy necessary goods. Moreover, different banks give credit loan for different classes of people.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy