15 -с 19 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Хүүхэд байхдаа “Alice in Wonderland” хүүхэлдэйг шимтэн үздэггүй байлаа. Хүүхдийн нүдээр бол Alice д учирч буй үйл явдалууд хэтэрхий хар бараан, Cheshire муурын хэлэх гээд байгаа зүйл нь нэг их аймар зүйл мэт санагддаг байсан юм.
Харин Tim Burton ы “Alice in Wonderland” н 3-D хувилбар нь хүүхэд насны минь асуултанд хариулах шиг болсон. Энэ кино нь анхнаасаа зөвхөн хүүхдүүдэд зориулагдаагүй юм байна гэдгийг ойлгосон л доо.
Мэдээж кино гоё болсон. Заавал үзэх киноны нэг. Гэхдээ шүүмжлэх зүйлс бас байнаа.
Киноны төгсгөл нь үнэхээр урам хугарам. Гайхамшгийн орон хэрхэн тийм уйтгартай төгсөж болох юм бэ? Арай сонирхолтойгоор төгсгөж болоогүй л юм байх даа.
“Гайхамшгийн орон” гэдэг тодотгол нь “Газар доорхи орон” гэлтэй болсон юм шиг. Та сайн ажиглавал “The Lord of the Rings,’’ “Shrek,’’ “The Wizard of Oz,’’ “The Princess Bride,’’ “The Golden Compass” зэрэг кинонуудын хэсгүүд орсон байна лээ. Яг хэрхэн орсоныг та өөрөө үзээд харна биз.
Мэдээж алдарт Johnny Depp хэзээд итгэл алддаггүй нэгэн. Энэ удаа ч итгэл алдаагүй, гайхалтай тоглосон байналээ.
Кино сонирхогчид, гайхалтай адал явдлыг киноноос хайгч хэн бүхний заавал үзэх ёстой киноны нэг гэж бодож байна. Үзсэндээ харамсахгүй шүү.