Энэ кино 4 өөр орны хүүхдүүдийн амьдралыг харуулжээ. Монгол, Намиби, Сан Франциско, Токиогийн 4 хүүхдүүдийн бодит амьралаас хийсэн энэ кино бусад хүүхдийн киноноос тэс ондоо. Опувогийн ойролцоо амьдрах Понижао охин, Баянчандманы ойролцоо амьдрах Баяржаргал хүү, Токиод амьдрах Мари охин, Сан Францискод амьдрах Хатти охины гэдсэн дотор байхаас хөлд орох хүртэлх амьдралыг харуулсан баримтат кино юм. Энэ кино хүүхдүүдийн өсөж торних явцыг харуулах боловч улс орны амьдрал, онцлог, тэдний ялгаа төсөөтэй байдлыг тод харуулжээ. Бодит амьдралаар хийсэн энэ кино сэтгэл хөдөлгөх мөчүүд, хөгжилтэй агшинуудаар дүүрэн аж.





