|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Robin Hood Эрэлттэй

Robin Hood

Киноны мэдээлэл

Төрөл Адал явдалТүүхэнДайнТэмцэл
Найруулагч Ridley Scott
Дистрибютер Universal pictures
Дүрүүдэд Russell CroweCate BlanchettOscar Issac
Гарсан огноо 5 14, 2010
MPAA үнэлгээ PG-13
Үйлдвэрлэсэн орон Америк


"Robin Hood" кино нь Robin хэмээх мэргэн харваачийн амьдралын талаар, жирийн нэгэн харваачаас Францын эсрэг Richard хааны армийг удирдах хүртэлх адал явдал, амьдралыг өгүүлэх болно. Richard хаан нас барах үед Robin түүний титэмийг хаант улсад нь аваачиж өгөхөөр Nottingham-руу очих бөгөөд тэнд авилгал, ялзарсан байдлаас болж ард олон ихээр зүдэрч байгааг олж харна. Ингээд нэгэнтээ дээрэмчин, энгийн нэгэн харваач байсан тэрээр ард олны баатар болж, ялзарсан төрийн эсрэг тэмцэх болно.

Санал болгогчийн сэтгэгдэл

Жинхэнэ кино үзсэн юм шиг л боллоо

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
6/18/2010
Toп 10 Санал болгогч
Миний бүх саналыг үзнэ үү
Ховлох
 
Сүүлд шинэчлэгдсэн: 6/18/2010
16 -с 16 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Robin Hood гэдэг нэргийг сонсохоор юу бодогддог вэ? Нөгөө л Walt Disney н хүүхэлдэй. Харин одоо арай өөр зүйл нүдэнд буух боллоо. 2010 онд хийгдсэн энэ кино Robin болоод түүний нөхөд ард олныг мөлжиж, алба гувчуураар дарлан зовоож байгаа хаант төртэй тэмцдэг гол санааг нь хадгалсан ч нилээд өөрчлөлт оруулсан байна.

Хаант төрөөсөө урваж, эрх мэдлийн төлөө улсаа худалдаж байгаа, ухаангүй хаан буруу бодлоготнуудын үгэнд автаж байгаа, чадварлаг баатруудыг нугачин дарж байгаа нь Монголын улс төрийн бузар булайг тольдсон юм шиг л санагдсан.

Гэхдээ киноны төгсгөлд хаан Robin –г улс төрийн оргодол хэмээн зарлаж, түүний орогнуулсан хэнийг ч болов оршөөхгүй гэж хэлээд төгссөн нь бүтэн 2 цагийн турш үзсэн зүйл минь тэгээд юу байсан юм бэ гэж бодогдуулсан.

Гэхдээ тэндээс кино цааш үргэлжилэх юм байна гэдэг нь тодорхой болсон. Мэдээж Robin Hood хэзээд сонирхолтой, адал явдалаар дүүрэн байдаг тул дараагийн ангийг нь би тэсэн ядан хүлээх болно.

Харин киног үзэж суухад үнэхээр урамтай. Дүрс зураг, дуу хөгжмийн эффект таныг ёстой алмайруулна даа.
Заавал үзээрэй. Харамсахгүй шүү.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Энэ саналд гишүүний сэтгэгдэл алга.

To write a review please register or log in.
 
 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
mongolchuud
бичсэн cccp_247, Нохой сарын 05, 2011
mongolchuud ebtei baihdaa huchtei biadag ;amidral bol uul yum. uuland garah hezuu ; unah amarhan biadag .uhaantai hun aldaagaa meddeg teneg hun teg dunduur yubna ;setgegdel n ter hunii setgeliig ulgedeg tom tulhuur yum;mgl chuud japan korea g tuuraij galuu hereeg tuuraij hiloo holdoodg shug hohirdog;mgluudaa bi bidee hairtai baistgaay;ugyi bol mgl uls mohno bizdee ;tsahim net garch urj bidendii buruutai zuiliig helj ;hoorondoo harilzahad mash uh tus tusladag.bid ulsaa hogjiilj ;ebderen gertee esgii nemj ;galaa ordoh heregtie bna .mglchuud bid chadna

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy