12 настай Dre нь АНУ-ын Detroit хотдоо нилээд алдаршсан нэгэн байсан бөгөөд ээжийнх нь сүүлчийн карьерын нүүдэл нь Хятадад газардсан юм. Тэрээр Хятадын нийслэл Бээжин хотруу шилжин шинэ орсон ангийнхаа Mei Ying-д сайн болж цагийг хамтдаа өнгөрөөж их дотно хамтдаа байхыг хүсдэг болсон байв. Гэхдээ тэд ёс заншлын хувьд өөр учраас бага зэрэг төвөгтэй, боломжгүй мэт байлаа. Бүр цаашлаад ангидаа дайсантай болсон нь Cheng юм. Кунфугийн нутаг оронд Dre түүний дайсан болох Cheng-аар шоглуулж шахагдаж , газар мэдэхгүй танихгүй хотод байхад хэцүү байсан боловч сан техникийн засварчин ноён Han-тай уулзсанаар түүний амьдралын хэв маягт нилээд өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Ноён Han түүнд кунфу бол зодож цохилцох биш харин яаж сэтгэлээрээ тайван байх, хүчээ тэнцвэржүүлэх арга барил болох, мөнхүү энэ урлагийн талаар зааж сургаснаар тэрээр дээрэлхүү хүмүүстэй тэмцэх ёстой гэдгийг ухаарсан үйл явдлууд өрнөдөг.





