Улс төр болон улс төрчидийн тухай бичиж туурвисан олон ном дотроос таны мэдлэг оюунд тань өчүүхэн ч атугай нэмэр болох болов уу хэмээн сонгож " Эмэгтэй Удирдагч сан " аас энэ номыг орчуулах санааг гаргажээ. Энэ ном бол оршин амьдарч буй нийгэмдээ ялгаварлан гадуурхагдсан тэрхүү зэгэл саарал орчин дотроос өмнөө тодорхой зорилго тавьж, зарчимаа зөв тодорхойлон туйлбартай шаргуу ажилласнаар өөрийнхөө хувь заяанд зам гаргаж, амжилтын оргилд хүрсэн эмэгтэйн тухай өгүүлэх нэн сонирхолтой түүх бүхий ном юм.
Кондигийн түүхээс хүн өөрөө өөрийгөө хэрхэн таньж, олж авдаг хийгээд өөрт нь хангалттай хэмжээний эрх мэдэл, мөнгө хөрөнгө, хэлхээ холбоо байлаа ч улс эх орныхоо эрх ашгийг хувийнхаа эрх ашгаас ямагт дээгүүрт тавьж чаддаг байх шинэ үеийн улс төрч хүний бусдаас ялгарах гол шинжийг олж харах боломжтой.
Орчуулсан: Г.Үүрдмандах
Редактор: М.Болормаа, Б.Мандхай





