|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Mонте Кристо гүн Эрэлттэй

Mонте Кристо гүн

Mонте Кристо гүн бол Александр Дюмагийн хамгийн алдартай зохиол юм. Гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу юм. Түүнийг хар залуудаа онгоцны ахмад болж хайртай хүүхэнтэйгээ суух гэж байгаа их азтай хэмээн хүмүүс атаархана. Гэвч Эдмоны санаснаар болсонгүй. Атаач хүмүүсийн гайгаар амьдрал нь орвонгоороо эргэх болно. Өөрийгөө насаараа хорих ял авсныг ч, ямар хэрэг хийснээ ч мэдэлгүй арван хэдэн жил шоронд суух боловч сүүлийн хэдэн жилүүдэд хажуу өрөөнийхөө галзуу гэгддэг Ширээт лам Фариатай ухсан нүхээр нь дамжин уулздаг болж, амьдрах хүсэл эрмэлзлэл нь сэргэж Фариа өвгөнөөс олон орны хэлээр чөлөөтэй ярих гэх мэт маш их зүйлийг сурж авдаг. Шоронгийн хуягуудын галзуу гэгддэг тэр өвгөн бол үнэндээ 5 орны хэл мэддэг, химич, физикч, Испанийн эрдэмтэн хүн байжээ. Эдмон Фариа хоёр олон жил өдөр бүр нүхээрээ дамжин нэгнийхээ өрөөнд орж уулзаж, нүхээ цааш ухах хоорондоо Эдмонд өвгөн өөрийн мэддэг чаддаг бүх эрдмээ зааж сургаж, мөн түүгээр зогсолгүй амьдралынхаа эцсийн мөчид Эдмонд эрдэнэстэй арлын газрын зургийг зааж өгчихөөд амьсгал хураана. Залуу хүү хайрт найзаа алдсандаа маш ихээр гутарч ганцаардсан ч Иф цайз (Түүний суудаг байсан шорон)-аас оргож, далайд хэдэн бээр зогсолтгүй сэлж амь гарна. Удалгүй эрдэнэстэй арлаа олж, эрдэнэсээ аваад асар их хэмжээний алт, алмааз, үнэт чулууны эзэмшигч болж, өөрийг нь шоронд суулгахад хүргэсэн бүх хүмүүсээс өшөөгөө авч сайн санаат хүмүүст ачаа хариулах болно.

Францын агуу зохиолч Александр Дюмагийн уран бүтээлийн хамгийн эрчимтэй үе нь 1840-1870 байсан гэдэг. Үнэхээр энэ хугацаанд "Mонте Кристо гүн", "Шадар гурван цэрэг", " Хорин жилийн хойно", "Бражелон бээл" зэрэг алдарт романуудаа туурвиж байжээ. Дюмаг 1892 онд Эльба арлаас холгүй байдаг Плонез арал дээр ан хийж явахад "Mонте Кристо гүн" романы санаа анх орж ирсэн байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Энэ саналд гишүүний сэтгэгдэл алга.

To write a review please register or log in.
 
 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
...
бичсэн xalgai, Нохой сарын 26, 2011
bi tanai saitiin talaarh medeelel bolon shineer tawigdsan zviludeiin medeelel maileer awch baimaar baina
0
...
бичсэн Сайханааа, Үхэр сарын 29, 2012
Александр Дюма-н зохиолууд үнэхээр сайхан шүү. Хичнээн уншаад ч уйдахгүй. Олон хүн энэ номноос өөрт хэрэгтэй зүйлсийг олж авсанд итгэлтэй байна.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy