|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Алхимич Эрэлттэй

Алхимич

Номын тухай

Зохиолч Paulo Coelho
Хэвлэсэн 1988
Үнэ 8,000
Хаанаас авсан Интерном
Хавтас Цаасан


Алхимич ном нь дэлхийн 150 гаран оронд 65 000 000 гаруй хувь зарагдсан бөгөөд орон орны 67 хэлээр орчуулагдаж гарснаараа дэлхийн хамгийн олон орчуулагдсан номны тоонд орж Геннисийн рекорд тогтоосон байдаг. Монгол хэлээр орчуулагдан гараад мөн удаагүй бөгөөд олон монголчуудын талархлыг хүлээсээр байгаа билээ.



Яагаад Алхимич ингэж олон хүний сэтгэлийг татдаг юм бол оо? Нууц нь юундаа байна?



Алхимич нь зүгээр нэг уран зохиолын номыг бодоход адал явдал, нууцлаг оньсого, ертөнцийн дохио тэмдэг, хувь хүний өөрийгөө нээж олох тэмцэл, хүний хүсэл мөрөөдөл зэргийг маш энгийн байдлаар, үлгэр хэлбэрээр үзүүлж чадсан байдаг. Энэ утгаараа уншихад их хялбар бөгөөд та бүх л номыг уншиж дуусахад хэдхэн цаг л хангалттай.



Алхимичийг уншсанаар та олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүрнэ. Хүний амьдралын баяр баясгалан, хайр дурлал, хүсэл мөрөөдлөөс эхлээд хорвоо ертөнцийн учир шалтгаан, энэ өртөнцэд хүн болж төрсөний хувь тавилан гээд танд өөрийн дотоод ертөнцтэйгээ ярих боломж олгодог. Тийм ч учраас олон хүний сэтгэл зүрхийг татаж тэдний хамгийн хайртай ном нь болж чадсан биз ээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 1

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
10.0   (1)
 
 

Түүхэн дэх хамгийн сайн зарагдсан ном гэж энэ.

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
bb Санал болгосон: bb
3/02/2010
Toп 10 Санал болгогч
Сэтгэгдлүүд (0)
Миний бүх саналыг үзнэ үү
Ховлох
 
Сүүлд шинэчлэгдсэн: 3/02/2010
12 -с 13 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Энэ үнэхээр агуу сайн бүтээл болсон. Надад ер нь бүх жижиг үйл явдлууд нь таалагддаг. Тэдэн дундаас хүү Аз Жаргал юу вэ гэдгийг олж мэдэхээр нэгэн баян айлынд очдог хэсэг нь хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн гэх юм уу даа. Тэрээр баянаас "Аз жаргал юунд оршдог вэ?" хэмээн асуухад баян түүнд жижиг халбага бариулаад түүнд нь хэдэн дусал тос тусаагаад "За чи миний орд харш, эргэн тойрныг явж үзчихээд ир, харин чи наад тосноосоо дусал ч тос асгаж болохгүй шүү" хэмээдэг. Хүү тосыг асгачих вий гэж айснаас болоод ордны эргэн тойрны сонин хачин, гоё сайхныг юу ч үзэж чадалгүй буцаад ирдэг. Тэгэхэд нь баян өвгөн "Аз жаргал гэж энэ жижиг халбаган дээрх тосыг ч унагааж алдалгүй эргэн тойрны бүхий л сайн сайхан, гоё чамин зүйлсийг үзэж харахыг хэлнэ" гэж айлддаг. Үүний утга учрыг юу гэж тайлсан бэ гэхээр жижиг халбаган дээрх хэдэн дусал тос нь хүний ажил төрөл, гэр бүл, бусад нийгмийн хариуцлагууд байж болох бөгөөд зөвхөн тэр л зүйл дээр төвлөрч амьдарвал хүн аз жаргалтай амьдарч чадахгүй. Харин хорвоо өртөнцийн гоё сайхан гайхамшгийг мэдэрч үргэлж шинэ сэргэг мэдлэгээр өөрийгөө баяжуулж байх нь хүнийг аз жаргалтай болгодог байна. Тиймээс залуусаа, одоо шигдэн суугаа наад оффисоосоо гараад нэг сайхан цэвэр агаар амьсгалангаа Алхимичийг номын сангаас авч уншаарай. Амьдралд чинь өөрчлөлт орох вий. Тэгээд уншаад төрсөн сэтгэгдлээсээ доор бичээрэй. Амжилт хүсье.

Жич: Номыг уншаад жил болчихсон тул санаанд үлдсэн хэсгүүдээ нийлүүлэн бичлээ. Яг номноос нь үгчилж авч чадаагүйдээ хүлцэл өчье.

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
Та өөрийгөө хаанаас олж чадах вэ, тэндээс л аз жаргалыг олж чадна
бичсэн Mely, Хулгана сарын 05, 2011
Юуны түрүүнд гайхалтай бүтээл гэдгийг хэлэх нь зүйтэй. Пауло Коэльогийн энэ зохиолыг уран зохиол гэхэд ч багадна. Өөрийгөө хайж орчлонд төөрч байгаа хүмүүст заавар зөвлөгөө өгсөн сэтгэл зүйн бүтээл ч гэж нэрлэж болмоор санагдана. Энэ номыг би саяхан олж аваад франц хэл дээр уншиж дуусгасан. Монгол орчуулга нь ч мөн дутахааргүй сайн болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн бүр өөрийнхөө аз жаргалыг олж авах гэж эхлээд адал явдлын эрэлд гарч, дараа нь нэг бол түүнээ олох утасны үзүүрээс атгадаг байхад зарим нь бухимдаж, сэтгэл дундуур үлдэн аз жаргал гэж хүршгүй холын зүйл гэдэгт бат итгээд амьдралынхаа үлдсэн хугацааг зүгээр л алба хааж байгаа мэт хүлцэн өнгөрөөдөг. Зохиолын баатрын гол зорилго нь Египетийн пирамидуудын хажуунаас эрдэнэс олох байдаг ч энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд туулж өнгөрүүлсэн бүхэн нь түүнийг өөрийгөө таньж мэдэх, амьдралынхаа үнэ цэнийг мэдрэх, басхүү аз жаргалаа олж авах гайхамшигт боломж руу хөтөлж эцэст нь Залуу өөрийн жинхэнэ эрдэнийг аль хэдийн олсноо ухаардаг. "Хэрвээ чи нэг зүйлийг хийхээр эрс шийдсэн л бол Хорвоо ертөнц тэр чигтээ танд туслах болно" гэдэг гайхамшигтай өгүүлбэр номын гол утга санааг тод томруун илэрхийлдэг. Эцэст нь хэлэхэд аз жаргал таны дотор бай. Гол нь зүрхээ сонс. Хэн бэ, хэн байх ёстой вэ гэдгээ ухаар. Хорвоо ертөнц чамд бүхий л дохио тэмдгийг үзүүлж, туслах болно. Нүдээ нээгээд ажигла. Бүх л Ертөнц тэр чигээрээ чиний төлөө хөдөлж, зүрх нь цохилж байгааг ухаарч мэд.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy