Энэхүү нөхөн эмчилгээний төв нь хүний биеийн хорыг гадагшлуулах, био энергийг нөхөх, ядаргааг арилгах, дархлааг сайжруулах, өвчинг анагаах зэрэг олон талын үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог.
Саун, амралтын төв
НОКЖУ
|
|
|
НОКЖУ
|
| Үнэлгээ: | 10.0 (1) |
| Үнэлгээ: | 10.0 |
Дотны хүмүүс маань санал болгож байсан болохоор эдний үйлчилгээг энэ амралтын өдөр авлаа. Монголд бас хүний төлөө үнэхээр үйлчилж болдогийг харуулсан үйлчилгээг харлаа. Үүднээсээ авахуулаад найрсаг сайхан харилцаа угтан авсан бөгөөд эмчилгээ нь ч тун үр дүнтэй санагдсан. Эдний хуурай саун болон бусад биоэнерги нөхөх, хор гадагшлуулах, хөл нурууны массаж гээд өвөрмөц эмчилгээнүүд нь дөнгөж 15000 төгрөгт багтах юм билээ.
Миний авсан үйлчилгээ гэвэл:
Энгийн үйлчилгээ - 15000 төгрөг
Хагас биеийн массаж - 5000 төгрөг
Эмчийн үзлэг - 5000 төгрөг
Гоо сайхан - 15000 төгрөг
гээд нийтдээ 40000 төгрөг зарцуулаад бүтэн 5-6 цаг биеэ эмчлүүлээд алжаал ядаргаагаа гаргаж чадсан шүү.
Компьютерийнхээ өмнө олон цагаар хөдөлгөөнгүй суудаг бидний залуус гол төлөв ядаргаанд орж, биеийн дархлаажуулалт сулардагаас амархан өвчинд автамхай, сул дорой болчихдог. Тэгвэл энэхүү төвд эмчлүүлснээр биеийнхээ дархлааг сайжруулж, ядаргаагаа гаргахаас гадна элдэв өвчнөө эмчлэх бололцоотой юм билээ. Бас тарган хүмүүст зориулж тураах үйлчилгээ ч байсан. Дотроо бас хоолоо захиалаад идчихэж болдог.
| Байршил |
БЗД 2-р хороо, Их тойруу 110/1 Сансарын колонкын хойно, FM 104.5-ийн урд |
| Утас | 96065807, 456963 |
| Вэбсайт | http://www.nokjoomongolia.com |
| Төрөл | эмгүй эмчилгээ |
| Цагийн хуваарь | 10:00-20:00 |
| Үйлчлүүлсэн өдөр | 3 07, 2010 |
| Картаар төлбөр хийх | Үгүй |
| Машины зогсоол | байрны гадаа |
| Хамт олноороо очих | Тийм |
| Хүүхдэд ээлтэй эсэх | Тийм |
| Үнийн багцаа | ₮₮₮ |
| Өлгүүртэй | Тийм |
| Тамхигүй орчин | Тийм |