|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Хаан Жимс жуулчны бааз Эрэлттэй

Ерөнхий мэдээлэл

Байршил Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 км-т Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын хөвөөнд Чингис хааны хөшөөт цогцолбороос 2 км-т байрладаг
Утас 98193332
Вэбсайт http://www.khaanjims.mn
Имэйл Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
Хамт олноороо очих Тийм
Хүүхдэд ээлтэй эсэх Тийм
Гаднаа суудалтай Тийм
Өлгүүртэй Тийм

Хаан жимс жуулчны бааз нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 км-т Чингис хааны хөшөөт цогцолбороос хойш 2 км зайд Туул голын хөвөөнд байрладаг.

2-5 хүний ортой 80 хүний багтаамжтай зочид буудал болон гэр буудалтай. Чацаргана гэрүүд болон өрөөнүүд нь зочид буудлын стандартыг бүрэн хангасан. Хаан жимс гэж нэрлэгддэг чацарганыг талбай дээрээс нь түүж амтлах, тарих, хураах ажилд оролцох боломжтойгоос гадна Монгол, Англи, Хятад, Солонгос хэл дээр караоке дуулж болно. Үйлчлүүлэгчидийн хүсэлтээр аялал зохион байгуулна.

Хүчин чадлын хувьд:
60 хүний суудалтай ресторан
30 хүний суудалтай задгай уушийн газар
50 хүний багтаамжтай хурлын танхим
10 хүний багтаамжтай караоке, мини кино театртай
Аялал, алжаал тайлах
Зуны цагт сагсан бөмбөг, хөл бөмбөг,  элсний волейбол, усанд сэлж, өвлийн цагт цана, тэшүүр, чаргаар гулгаж болно.
Аялал- Туул голоор явган ялах, хүслийн оргилд гарч хүслээ шивнэх, Чингис хааны хөшөө дурсгалтай танилцах, загасчилах, малчин айлд зочилж монгол зан заншилтай танилцах, явган аялал хийх, морь унах

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 1

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
10.0   (1)
 
 

Жинхэнэ тав тухтай орчин таныг угтах болно

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
3/09/2010
Toп 10 Санал болгогч
Сэтгэгдлүүд (1)
Миний бүх саналыг үзнэ үү
Ховлох
 
Сүүлд шинэчлэгдсэн: 3/09/2010
0 -с 0 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Өнгөрсөн зун энэ амралтанд гэр бүлээрээ очиж амарсан юм. Орчин тойрны хувьд үнэхээр хараа булаам үзэсгэлэнт байгалтай. Баазын 2 талаар гол урсаж байсан нь үнэхээр таатай мэдрэмж төрүүлээд зогсохгүй, голын чимээ сонсонгоо унтах нь үнэхээр хүний алжаалыг тайлж чадах юм билээ. Хүний бүх хэрэгцээ шаардлагыг үнэхээр хангасан гэж болно. Өрөө бүр нь шүршүүр, халуун ус, боловсон жорлонтой байсан нь тав тухтай орчиныг жинхэнэ бүрдүүлсэн, түүнээс гадна өрөөнөөсөө интернетэд холбогдож, гадаад дотоодруу ярих боломжтой юм байналээ шүү.
Үйчилгээ нь ч сайн санагдсан. Жинхэнэ тав тухыг эрхэмлэдэг хүмүүсийн заавал очих ёстой газар гэж би бодож байна.

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy