|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Аянчин Лодж Эрэлттэй

Ерөнхий мэдээлэл

Байршил Тэрэлжийн гүүрнээс 9 км
Утас 99094539, 93032323
Вэбсайт http://www.ayanchinlodge.mn/
Имэйл Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
Хамт олноороо очих Тийм
Хүүхдэд ээлтэй эсэх Тийм
Хүргэж өгнө Тийм
Захиалга авна Тийм

Монголын тэргүүлэгч амралтын газруудын нэг болох Аянчин Лодж та бүхнийг дөрвөн улирлын туршид угтан авна. Хотын их дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс зайдуу, цэвэр агаарт, цэнхэр тэнгэрийн дор ажлаа амжуулан, амарч тухлах боломжтой.

Та Аянчин Лоджид ирснээр олон улсын стандартад нийцсэн цэвэрхэн, тохижилт сайтай байнгын халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүд, кабин байрууд, Монгол үндэсний гэрүүдэд байрлахын зэрэгцээ Вестерн хэв маягийн ресторанд шинэхэн, амтлаг хоол ундаар үйлчлүүлэх болно. Аянчин Лодж дахь байнгын интернэт, тусгайлан тохижуулсан тоглоомын өрөө, караоке өрөө, бусад хөтөлбөрүүд таныг уйдаахгүй.
Үнийн санал болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг сайтаас нь аваарай.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 1

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
8.0   (1)
 
 

Тэргүүлэх амралтын газруудын нэг

Үнэлгээ:
 
8.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
1 -с 4 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Нэгэн танилынхаа саналын дагуу Аянчин амралтын газар очиж байсан юм. Хотоос ойрхон учир очиж, ирж байхад амар санагдсан. Бид чинь заримдаа амралтын газар амрах гэж яваад замдаа ядаргаанд орчоод ирдэг шүү дээ. Аянчингын орчин тойрон нь цэвэрхэн, надад хамгийн таалагдсан нь хүн цөөхөнтэй байсан явдал. Тэгээд ч машин тэрэгтэйгээ очвол шөнө юмаа алдчихна, өвөл өглөө асахгүй болчихно гэж санаа зовох хэрэггүй. Манаач нь машиныг тань харж, таныг хүсвэл машин халааж өгдөг юм байна лээ шүү.
Тэгээд таны хүссэн бүх мэдээлэл, тэр дундаа үнийн тариф нь сайтдээрээ байгаа. Надад бол үнэхээр таалагдсан. Та очоод үзээрэй.

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy