Өнгөрсөн зун энэ амралтанд гэр бүлээрээ очиж амарсан юм. Орчин тойрны хувьд үнэхээр хараа булаам үзэсгэлэнт байгалтай. Баазын 2 талаар гол урсаж байсан нь үнэхээр таатай мэдрэмж төрүүлээд зогсохгүй, голын чимээ сонсонгоо унтах нь үнэхээр хүний алжаалыг тайлж чадах юм билээ. Хүний бүх хэрэгцээ шаардлагыг үнэхээр хангасан гэж болно. Өрөө бүр нь шүршүүр, халуун ус, боловсон жорлонтой байсан нь тав тухтай орчиныг жинхэнэ бүрдүүлсэн, түүнээс гадна өрөөнөөсөө интернетэд холбогдож, гадаад дотоодруу ярих боломжтой юм байналээ шүү.
Үйчилгээ нь ч сайн санагдсан. Жинхэнэ тав тухыг эрхэмлэдэг хүмүүсийн заавал очих ёстой газар гэж би бодож байна.
| 1 results - showing 1 - 1 |
Дараалал
|
| 1 results - showing 1 - 1 |