Энэ хүүхэлдэй маш эгдүүтэйгээс гадна бид байгаль дэлхийгээ ямар аймаар болгон хувиргаж байгааг дахин бидэнд сануулж байгаагаараа их учир утгатай кино болсон гэж боддог.
Үнэхээрийн хүмүүсийн мөнхийн мөрөөдөл нь зүгээр дээшээ харж хэвтчихээд л үйлчлэгч роботуудаа өдөр тутмын ажилдаа зарах, тэднийг хөдөлмөрлүүлэх байдаг. Гэтэл энэ байдал эцэстээ юунд хүргэж болох вэ? Хүмүүс ямар хөгийн инээдтэй болж хувирсаныг харахад инээдтэй ч бас гутамшигтай байдаг. Үнэхээр бид ийм юм руу тэмүүлнэ гэж үү?