Амурэ рестораны хувьд хүлээн авалт хийхэд тохиромжтой юм шиг санагдсан. Хоол ундны хувьд амт нь дажгүй. Гэхдээ бас онц гойд гэх зүйл байхгүй. Заал нь нилээд том, олон хүн нэг зэрэг орох боломжтойгоос харахад хүлээн авалт, босоо хүлээн авалт, хурим найр хийхэд зүгээр. Үнийн хувьд дундаж тул ер нь дажгүй шүү. Хурим найр хийх гэж байгаа хүмүүс нэг ороод үзэх хэрэгтэй.