|
Бүртгүүлэх

Санал болгогч undral

42 results - showing 1 - 10 1 2 3 4 5 Хуудсан дахь сэтгэгдлийн тоо:
 
Монгол Ном
 

Хүлээн авалт хийхэд тохиромжтой

Үнэлгээ:
 
6.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
7/07/2010

Сэтгэгдлүүд (0)
Ховлох
 
4 -с 8 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Амурэ рестораны хувьд хүлээн авалт хийхэд тохиромжтой юм шиг санагдсан. Хоол ундны хувьд амт нь дажгүй. Гэхдээ бас онц гойд гэх зүйл байхгүй. Заал нь нилээд том, олон хүн нэг зэрэг орох боломжтойгоос харахад хүлээн авалт, босоо хүлээн авалт, хурим найр хийхэд зүгээр. Үнийн хувьд дундаж тул ер нь дажгүй шүү. Хурим найр хийх гэж байгаа хүмүүс нэг ороод үзэх хэрэгтэй.

 
Монгол Ном
 

№ 1 тодотголтой сэтгүүл

Үнэлгээ:
 
2.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
7/06/2010

Сэтгэгдлүүд (0)
Ховлох
 
2 -с 2 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Дэлгүүр, супермаркетуудаар өрөөстэй байдаг, бас монголын №1 гэж нэрлэсэн Uptown сэтгүүлийг уншиж үзэхсэн гэж бодож байтал нэг удаа харин нилээд хэдийг унших боломж гарч ирдэг юм байна.

Салонд очиж үсээ янзлуулахад бүтэн өдөр зарцуулах шаардлага гарлаа. Аргагүй хүмүүсийг уйддагийг мэдсэн бололтой нилээд хэдэн сэтгүүл тавьчихаж. Uptown сэтгүүлийн 5,6 дугаар байсан. Бүгдийг нь эргүүлж тойруулж уншсан юм.

Гэтэл үнэндээ унших зүйл олдсонгүйэ. Хүнд хэрэггүй, нүдэнд торохгүй хэдэн нийтлэл, сурталчилгаа л харагдсан. Бусдаасаа ялгарах зүйл байгаагүй. Гадаадын сэтгүүлүүдийг нилээд сайн дууриасан байна. Хэв маяг, гадаад дүр зургыг нь дууриасан ч доторх агуулга нь юу л бол.

Монголдоо №1 гэдэг нь үнэн эсэхийг би мэдэхгүй л дээ. Монголын №1 гэж нэрлэхдээ юунд тулгуурласан байх уу? Хэвлэсэн тоогоор уу? Өнгө зургаараа юу? Тод гялгар гадаргуу шилдэг гэсэн баталгаа болохгүй л байх.

 
Монгол Ном
 

Хүүхдүүдэдээ уншуулаарай

Үнэлгээ:
 
8.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
7/01/2010

Сэтгэгдлүүд (0)
Ховлох
 
2 -с 2 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Үлгэр бол хүүхэд насны мартагдашгүй нэг хэсэг байдаг. Үлгэрээс хүүхдүүд баатарлаг эр, шударга явдал ялж байгааг, шунахай, муу санаатан яван хатаж байгааг хардаг. Мөн мөрөөдөл, итгэл, найдварыг төрүүлж, сэтгэн бодох чадвар нь сайжирдаг билээ.
Зуны амралт нь эхэлсэн байгаа энэ үед хүүхдүүдэдээ энэ номыг авч өгөөрэй. Амралтаа үр бүтээлтэйгээр өнгөрөөх болно. Гайхалтай адал явдал тэднийг баярлуулах болов уу.

 
Ресторан
 

Мексик, Энэтхэг хоолыг зэрэг зооглох боломж

Үнэлгээ:
 
8.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
6/30/2010

Сэтгэгдлүүд (0)
Ховлох
 
Сүүлд шинэчлэгдсэн: 6/30/2010
4 -с 4 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Үнэхээр аятайхан газар шүү. 3 ч удаа орж хооллосон. Бага зэрэг халуун ногоотой хоолонд дуртай хүмүүст бол жинхэнэ таалагдана. Эзэн нь Мексик хүн байдаг болоод ч тэрүү амт нь үнэхээр онцгой. Хоолны хажууд дагалдаж ирэх соус, сүмснүүд нь хүртэл салахын аргагүй. Хэрвээ орж хоолловол Мексик, Энэтхэг хоол аль алинаас нь хооллох хэрэгтэй. Энэтхэгчүүдийн хоолондоо ихээр хэрэглэдэг карритай хоолнууд төрөл төрлөө байна лээ. Тэгээд амтын хувьд ярих зүйлгүй. Очоод үзээрэй. Харамсахгүй л болов уу.

 
Ресторан
 

Loving Hut -р үйлчлүүлээд үзээрэй

Үнэлгээ:
 
7.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
6/25/2010

Сэтгэгдлүүд (0)
Ховлох
 
12 -с 12 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Цагаан хоолтон биш ч заримдаа бас цагаан хоол идэж ходоодоо амраая гэж боддог юм. Гэсэн ч цагаан хоолны ресторанаар ганц хоёр удаа үйлчлүүлээд амтанд нь нэг л дасаж өгдөггүй байлаа.
Харин саяхан Loving Hut ресторанд орж үзлээ. Амт нь үнэхээр дажгүй юм. Үнийн хувьд ч гайгүй.
Мэдээж цагаан хоолтнуудын заавал орох газар. Цагаан хоолтон биш байсан ч нэг удаа ороод үзээрэй.

 
DVD Kино
 

Үнэхээр тасархай кино

Үнэлгээ:
 
9.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
6/24/2010

Сэтгэгдлүүд (0)
Ховлох
 
9 -с 9 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Энэ кино бол эргэлзээгүй дэлхийн шилдэг киноны нэг. Гэхдээ киног үзэх гэж байгаа бол аз жаргал баяр хөөрийг бүү хүлээ. Анх дэлгэцэндээр Жокерын дүр гарч ирэхэд л танд нэгэн хүнд зүйл мэдрэгдэнэ.

Мэдээж киноноос та уур хилэн, харуусал, айдас, уйтгар гуниг бүгдийг мэдрэх болно. Сайн жүжигчидийн ур чадварын илрэл байх л даа.

Шахмал энгэсэгтэй нүүр, хараар хүрээлсэн нүд, улаан уруул гээд Жокерын дүр миний хувьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, харж байгаагүй дүр байсан.
Жүжигчиний хувьд Жокерын дүр бүтээсэн Heath Ledger үнэхээр галзуу жүжигчин юм. Магадгүй тэрээр анх кинонд тоглосон байсан бол түүний хувьд жинхэнэ тэсрэлт болох байж. Харин киноныхоо дараахан нас барсан гэдгийг нь сонсоод үнэхээр харамслаа.

Киноны хувьд ахин хүүхдийн комик ном шиг байхаа больж. Зүгээр нэг сайн, муугийн ялгааг харуулсангүй. Гэхдээ мэдээж Батман бол сайн хүн, харин Жокер бол чөтгөр.
Гэхдээ энэ анги дээр Бэтмэний дүр нилээд ярвигтай болж. Түүнийг Gotham хотын хүмүүс цагдаа нар, ард иргэдийн үхэлд буруутай хэмээн үзнэ. Харин Жокерын хувьд адгийн амьтан.

Дайснуудынхаа сэтгэл зүйгээр гарамгай тоглодог. 2008 онд нээлтээ хийсэн энэ кино супербаатруудын кинонд шинэ стандартыг тогтоосон гэж болох юм. Бэтмэн 2 кино гарах гэж нилээд хугацаа өнгөрсөн. Мэдээж ийм өндөр түвшинд хүрэхэд тодорхой хугацаа шаардсан нь гарцаагүй юм.

Дараа дараагийн гарч ирэх Супербаатрууд бүхий кинонууд Dark Knight с илүү байж чадна гэдэгт би лав эргэлзэж байна.
Энэ киног үзээгүй хүн кино ертөнцийн нэгэн гайхамшигаас хоцрох болно. Заавал үзээрэй.

 
Ресторан
 

Дэндүү амтгүй хоол

Үнэлгээ:
 
1.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
6/22/2010

Сэтгэгдлүүд (0)
Ховлох
 
2 -с 2 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Оюутан байхдаа Формосаруу үе үе орж хоол иддэг байлаа. Тэр үедээ бол дажгүй л санагдаж байсан. Харин саяхан найз охидуудтайгаа оров.

Хаанаас ч билээ дээ Формоса ресторанд Барак Обама нэртэй стейкийг идэх боломжтой гээд нэг их сурталчилсан байхыг уншиж байснаа санаад Барак Обама стейкийг нь зорьж захиаллаа. Менью дээрээ бол зураг нь тасархай гоё харагдаж байв.
Гэтэл захиалсан хоол ирэхдээ зурагнаасаа тэс ондоо юм. Яахав амсаад үзлээ.

Арайчдээ. Ресторан мөн үү? Хоол мөн үү? Юу вэ? Захын гузанзны хоол лав тэрнээс дээр байгаа. Ямар ч амтгүй. Ямар ч шөл байхгүй. Ёстой гороож үхэх шахдаг юм байна. Хачир энэ тэр гэж байхгүй. Будаа, төмс тэгээд болоо.
Хоолыг ч арай тэгэж хийж болдоггүй байхаа. Формосагийнхан нэрээ боддог л юм бол хоолоо сайжруул гэж хэлмээр байна.

 
42 results - showing 1 - 10 1 2 3 4 5 Хуудсан дахь сэтгэгдлийн тоо:
Powered by JReviews