Таны булан
Windows Registry гэж юу вэ?
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/08/12 - 13:30
Windows Registry яг энэ үгийг та олонтаа сонсож байсан биз ээ. Тэгвэл энэ нь яг юу юм вэ? Хариулт нь танд байхгүй бол бид танд өгье. Анхаарлаа хандуулна уу?Ерөнхийдөө Windows Registry гэдэг нь компьютер дэхь бүх мэдээллийн нэгдсэн төв гэж хэлж болно. Энд үйлдлийн сисием, хардвер, инсталл гээд бүхий л компьютерийн хэсгүүдийн мэдээлэл агуулагдаж байдаг бөгөөд ямарваа нэг өөрчлөлтийг компьютерт хийхэд энэ нь Windows Registry-д тэмдэглэгдэж байдаг.

Windows Registry
-г нээхийн тулд RegEdit нэртэй Windows-д агуулагддаг програмыг ашигладаг. Windows ХР болон 2000нд Start>Run гэж ороод regedit.exe гэж бичиж OK дарна. Хэрэв Vista хэрэглэдэг бол Start менюгээс хайлтын хайрцгийг гаргаж ирэн "regedit" гэж бичсэнээр доорх цонх гарч ирнэ. regedit.png 

Магадгүй гарч ирсэн HKEY гэж эхэлсэн зүйлсүүд ойлгомжгүй санагдаж байж болох юм. Гэвч эдгээр нь тус тусдаа өөрийн гэсэн утга агуулга үүрэгтэй байдаг. Доор тайлбарлан бичлээ.  

HKEY_CLASSES_ROOT - нь бүртгэгдсэн бүх програмын мэдээллийг агуулах буюу түүнтэй холбоотой файлууд

HKEY_CURRENT_USER - Хэрэглэж буй  хэрэглэгчийн тодорхойлсон тохируулгыг агуулах, хэрэв компьютер давхар хэрэглэгчтэй бол хэрэглэч тус бүрийн тохируулга байрлах газар юм.

HKEY_LOCAL_MACHINE - Бүх хэрэглэгчдийн тохируулгыг агуулах

HKEY_USERS - HKEY_CURRENT_USER-ийн нэг хэсэг болох хэрэглэгч бүрийн тухайлсан агуулах

HKEY_CURRENT CONFIG - Асаж унтрахтай холбоотой файлын агуулах. Энэ нь зөвхөн компьютер унтарч асахад хэрэглэгдэх бөгөөд хатуу дискэнд хадгалагдаггүй.

Windows Registry нь c:\windows\system32\config хавтас дотор байрлах хэд хэдэн тухайлбал SAM, SOFTWARE, SECURITY, болон SYSTEM файлуудаас тогтдог. Мөн NTUSER.DAT гэж нэрлэгдэх c:\Documents and Settings\<your user name> байрладаг файл мөн агуулагддаг байх нь.

  • NTUSER.DAT - нь HKEY_CURRENT_USER хэсэгт агуулагдана.
  • SAM - нь HKEY_LOCAL_MACHINE\SAM хэсэгт агуулагдана.
  • SECURITY - нь HKEY_LOCAL_MACHINE\SECURITY хэсэгт агуулагдана.
  • SOFTWARE -  нь HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE хэсэгт агуулагдана.
  • SYSTEM - нь THE HKEY_LOCAL_MACHINE хэсэгт агуулагдана.

Ингээд Regedit дотор яг юу байдгийг нарийвчлан харахын тулд та HKEY_CLASSES_ROOT гэсэн бичгийн сумыг дараарай. Ингэхэд доорхтой адил мэдээлэл гарч ирэх болно.
hcu.png
Эдгээр нь бүгд компьютер дээр тань бүртгэгдсэн файлын өргөтгөлүүд болно. Файлын өргөтгөл нь ямар програм аль төрлийн файлыг хэрэглэж байгааг Windows-д хэлж өгдөг. txtfile. сонголтыг  өргөтгөн хар. Үүнд компьютерийн тексттэй холбоотой бүхэн хариуцлагатайгаар хадгалагддаг.
reg_txt.png


Type
гэж нэрлэгдсэн хоёр дахь мөрөн дахь нийтлэг мэдээллийг танд хүргэе. 
 REG_BINARY - Энэ нь хоёрлосон формат бөгөөд ихэвчилэн хардверийн үндсэн хэсгүүдэд хэрэглэгддэг.
 • REG_DWORD - Энэ нь идэвхижүүлэх механизм юм. Хэрэв 0 бол идэвхигүй болгох 1 бол идэвхижүүлэх сонголт байдаг. option.
 • REG_SZ - Уншигдахуйц формат болон хадгалах үүрэгтэй.

Та шинээр софтвер суулгахад түүнтэй холбоотой бүх мэдээлэл
Windows Registry-д хадгалагдаж байдаг. Тэгэхээр Registry-д элдэв асуудал гарвал програм тань бүрэн ажиллагаагүй болно гэсэн үг. Компьютерийн нарийн мэдлэггүй хүмүүс Windows Registry дахь тохиргоог дур мэдэн өөрчлөхөөс үргэлж сэргийлэх хэрэгтэй.  Өөр нэгэн Windows Registry-н асуудал бол програмын хэт бичилт нь Registry-н гэмтэл үүсгэж компьютерийг эргэн асахгүй болгох тохиолдол байдаг. Microsoft энэ асуудлыг багасгахын тулд Vista хувилбартаа (c:\program data) гэх тухайлсан замыг нэмж өгсөн бөгөөд энэ нь програмын чухал мэдээлэл тохиргоог хадгалах тухайлсан зам гэж хэлж болно.

Дээрх мэдээлэлээс та Windows Registry талаар тодорхой анхан шатны мэдэгдэхүүн авсан байх дараа Registry гэдэг үгийг сонсоход айхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Ядаж танил сонсогдоно гэдэгт найдъя. Windows Registry холбоотой бас нэгэн чухал мэдэх ёстой мэдээлэл гэвэл .reg files юм.

.reg files-н тухай

Магадгүй та интернэтээр хэсэж яваад эсвэл е-майлаар тань
.reg files гэсэн өргөтгөлтэй файл ирж байсныг анзаарсан байх. Энэ файл нь registry-с бүртгэлийг нэмэх, өөрчлөх, устгах гэсэн утгатай онцгой форматаар бичигдсэн текст файл юм. Эдгээр файлууд нь их хор хөнөөлийг авчирч болох тул БОЛГООМЖТОЙ байх зайлшгүй шаардлагатай. Ийм файлын өргөтгөлтэй ямарваа нэг татан авалтыг эх үүсвэрийг нь сайтар шалгаж аюулгүй гэдэгт бүрэн итгэлтэй тохиолдолд татаж аваарай.

feed6 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/11/11
122.254.127.66
Үнэлгээ: +0

autocadiig khuulj avaad jherkhen zadlakh ve jishee ni 2007-g

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/11/07
79.65.229.134
Үнэлгээ: +0

Unegui yum gej yu bauhavdee

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/24
218.101.220.162
Үнэлгээ: +0

trail windows suulgasan bol hugtsaanaas ni omno crack dahgui bol C: diskee format-xaas naashgui boldog ym da (^L^)

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/18
202.126.92.4
Үнэлгээ: +1

Дээр бичсэн хүнд registry -д чинь чиний трайл хувилбарын чинь мэдээлэл бичигдчихсэн байгаа болхоор crack хийхээр болохгүй байгаа юм. Add and Remove programme -аар устгаж болохгүй байна уу? Яаж ийж байгаад утсгаж чадвал дараа нь crack тай Оффис суулгаарай

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/09
202.70.44.86
Үнэлгээ: +0

nadaa neg asuult bainaa. bi orig vista tai, bas microsoft office-n trial version suulgatsiimaa, tegsen chin hugatsaa ni duusaad yum bichij bolhoo bolison yumaa. getel bi uninstall hiiye geheer bolohgvi bas crack hiiher bas bolohgvi baigan, odoo yah ve, ene registry deer file vldcheed tegeed dahiad cracktai huvilbar suulgahaar ajillah boluu? hariug Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/18
160.252.69.15
Үнэлгээ: +0

windows 2000-tai notebookt XP suulgatal lycense neheed baina, unegui oldoh arga bna uu?

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.