|
 Бидний өргөн хэрэглээний програм бол яахын аргагүй Microsoft Word билээ. Тэгэхээр Microsoft Word дээрх жижиг зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр таны цаг хөдөлмөрийг тань бага ч гэсэн хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна. • Apple дээр CTRL + ALT + Z эсвэл Command Option + Z гэж дарснаар курсор тань анх хаана байсан тэр газартаа байрлах болно. Үүнийг нэг хуудсаас нөгөө рүү мөн нэг хэсгээс нөгөө рүү шилжихэд ашиглана.
• Нэг бүтэн үг устгах шаардлага гарсан бол CTRL товчийг удаан даран буцаах товчийг дарах эсвэл та Apple хэрэглэдэг бол Command товчийг буцаах товчтой даран үгийг устгана.
• =rand(8,10) гэж бичиж enter дарснаар автомат зөвлөмжүүд таны хуудсан дээр гарч ирэх болно. Энэ нь формат, фонд болон бусад хэрэгтэй мэдээллүүдийг агуулсан байдаг.
• Текст ямар форматтай байгаа тэр форматаар өөр текстийг идэвхижүүлэхийн тулд Microsoft Format Painter-г хэрэглэдэг. Жишээ нь: Текстийн толгойн формат, өнгө хэмжээг тодруулаад дараа нь тодруулах багсыг дарж /энэ нь хэрэглүүрийн багананд тэмдэглэгээтэй байдаг/ дараа нь энэ форматад шилжүүлэхийг хүсэж байгаа текстийг тодруулахад формат нь яг ижил болох болно. • Microsoft Word-н документыг хялбархнаар томруулж жижигрүүлж харахын тулд CTRL товчийг удаанаар дарж хулганыхаа дунд байдаг гүйлгах товчийг хэрэглэнэ.
• Документ хамгийн сүүлд хадгалагдсан байрлалд курсорыг хурдан байрлуулахын тулд SHIFT + F5 дарахад л хангалттай. • Microsoft Word, Excel, эсвэл Эхлэл хуудас дээр хялбрхнаар hyper links үүсгэхийн тулд "CTRL + K" дарах хэрэгтэй.
• Бүх нээлттэй байгаа Microsoft Word эсвэл Excel бусад файлыг бүгдийг нь хаахын тулд shift товчийг удаанаар дарж "File"-г дарж дараа нь "Close All" гэсэн сонголтыг дарна. • Саяхан хэргэлэгдсэн файлыг хялбархнаар нээн үзэхийн тулд "ALT + F" товчийг дарахад file дахь документууд гарч ирнэ.Эндээс та документийн дараалалын дагуу 1,2,3,4 эсвэл 5 гэх мэтчилэн документын дугаарыг дарахад документ тань гарч ирэх болно.
• Маш хялбархаар доогуур зураастай текст үүсгэхийн тулд та CTRL + U товчийг дарах хэрэгтэй.Үүний дараа хэрэв та доогуур зураастай зай үүсгэхийг хүсэж байгаа бол CTRL + U+ SHIFT+ зай авах урт товчийг дарснаар доогуур зураастай зай үүснэ. Жишээ нь: Нэр гэх мэтчилэн. • Сум буюу догол мөр дэхь текстийн өмнөх тэмдэгтийг үүсгэхдээ од тэмдэгт дараа нь зай аван тэгэд өгүүлбэрээ оруулж enter дарахад автоматаар сум тэмдэг болон өөрчлөгдөх болно. Жишээ: * энэ нь тэмдэг Мөн яг ийм байдлаар зураас ( - ), тоон тэмдэгтийг хйиж болно (1. эсвэл 1)
• Microsoft Office 2000 хэрэглэгч сүүлчийн үйлдлийг давтан хийхийг хүсвэл F4 товчийг дарна. Жишээ нь: сүүлд хэрэглэсэн фондыг дахин өөр тексэд хэрэглэхээр бол F4-г дарах хэрэгтэй. • Ихэнх текст програм дээр тексэн дахь үсгийг томруулахын тулд CTRL + Shift + > гэж дардаг. Эсрэгээрээ багасгах бол CTRL + Shift + < гэж дарна. • Ихэнх windows-н програм нь алдаатай хийсэн зүйлсийг буцаах тов ч нь CTRL + Z байдаг. Ингээд амжилт хүсье 
 |