Таны булан
Excel дээрх хүснэгтийг хэрхэн Word руу хуулах вэ?
( 3 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/07/28 - 12:43

Доорх мэдээллээс хэрхэн Excel дээрх хүснэгтийг хэрхэн Word руу хуулах талаар дэлгэрэнгүйгээр авах юм. Тэгэхээр үүнийг хийхээсээ өмнө 4 зүйлийн талаар бодох хэрэгтэй.

Хүснэгтэн дахь текстийг ямар байдлаар хийх вэ?
Хүснэгтэнд материалынхаа эх үүсвэрийг хэрхэн линк болгон оруулах вэ?
Ямар формат нь хүснэгтэнд хамгийн тохиромжтой вэ?
Хүснэгтэн дахь текстийн үсгийн хэмжээг хэрхэн өөрчлөх вэ?

1. Хүснэгтэн дахь текстийг ямар байдлаар хийх вэ?
Тэгэхээр текстийг мөрөн дээрээ гаргахдаа: Хүснэгтийг давхар дарж эсвэл Format > Object эсвэл Format > Picture орж Layout гэсэн сонголтоос "In line with text" идэвхижүүлнэ.
Текстийг хүснэгтэнд зөөж болохоор тохируулахдаа Object эсвэл Format > Picture орж Layout сонголтоос "In line with text" гэснээс бусад буюу аль нэгийг нь сонгон идэвхижүүлнэ.

 1.

2. Хүснэгтэнд материалынхаа эх үүсвэрийг хэрхэн линк болгон оруулах вэ?
Та Word руу хүснэгтээ хуулахдаа хаанаас оруулсан тухайлбал Excel-н Workbook-с оруулсан гэдгийг тодотгож өгвөл нилээдгүй хугацааг хэмнэнэ. Үндсэн хүснэгтэд хийгдсэн бүхий л өөрчлөлтүүд автоматаар Word дахь хувилбарт хийгдэх юм. Ингэж линк хийхийн тулд: Edit > Paste Special гэж орон Paste Link сонголтыг идэвхижүүлнэ.
pastespeciallink

Ингэж линк хийсний дараа хэрвээ та Word дахь хүснэгтэн дээр давхар дарвал Excel дахь эх хувилбар шууд нээгдэх бөгөөд өөрчлөлтүүдийг мэргэжлийн програм дээр нь хийн эргэн Word дээрх хувилбарыг нээхэд өөрчлөлт автоматаар хийгдсэн байх болно.
3. Ямар формат нь хүснэгтэнд хамгийн тохиромжтой вэ?
Та хүснэгтийг 2 үндсэн форматаар хуулан оруулж болно. Үүнд: зургийн хэлбэрээр болон excel хүснэгтийн хэлбэр орно. Гэхдээ эх үүсвэрийн буюу Excel линк хийгээгүй байхад дээрх хоёр сонголт гарч ирнэ.
Зураг хэлбэрээр хуулах
Хэрэв та зураг хэлбэрээр хүснэгтээ хуулбал мөн файлын хэмжээ жижиг бол хэмжээг өөрчилж, зурах хэсэгт хувиргаж текстийн хэсгийг засварлаж хүснэгтийн хэсэгт өнгө хувиргахлт зэргийг хийж болно.
Ихэнхи тохиолдолд зургийн хэлбэрээр хуулах нь дээр байдаг. Зургийн хэлбэрээр зургийг хуулахдаа доорх аргуудыг хэрэглэж болно.

  • Excel дээр хүснэгтэн дээрээ дарж copy хийгээд, Word дээр Edit > Paste Special гэж даран Зураг хэлбэрээр буюу Picture Option-г дарж хуулна.
  • Excel дээр хүснэгтэн дээрээ дарж энгийн хийдэг үйлдэл болох Edit дараа нь Copy Ctrl+c хийн Word дээрээ байрлуулах газраа сонгон Paste буюу Ctrl+V гэж дарна.

Excel хүснэгт хэлбэрээр хуулах
Ингэж хуулахад Excel дээрх эх хүснэгт тэр чигээрээ Word дээр хуулагдан та томоохон хэмжээний файл дээр ажиллана гэсэн үг юм.
Excel дээр хүснэгтэн дээрээ дарж copy хийгээд, Word дээр Edit > Paste Special гэж сонгон Microsoft Office Excel Chart Object-ийг сонгон хуулна.Мөн Excel дээр ctrl товчийг удаанаар дарж хүснэгтээ сонгоод үзүүрт нь 8 ширхэг хар цэг гарч байгаа эсэхийг хараарай. Ингээд хуулалтаа Edit дараа нь Copy Ctrl+c хийн Word дээрээ байрлуулах газраа сонгон Paste буюу Ctrl+V гэж дарна.Ингэж хуулахад дээр хэлсэнчлэн Excel дээрх өөрчлөлтүүд автоматаар Word дээр хийгдэх болно.

4. Хүснэгтэн дахь текстийн үсгийн хэмжээг хэрхэн өөрчлөх вэ?
Word дээр хуулагдсан хүснэгтээ та хэмжээг нь хүссэнээрээ өөрчилж болох боловч текстийн хэмжээ хэт томрох эсвэл хэт жижигрэх асуудалтай тулгардаг.
Үүнийг шийдэхийн тулд Excel дээрх хүснэгтийн текстийг Word дээр хэрхэн байлгахыг хүсэж байгаагаараа тохируулах хэрэгтэй. Excel дээрх хуудасны тохиргоо Word дээрхтэй яг адил байдаг боловч нарийн тохиргоог Ctrl товчийг удаанаар дарж хүснэгт дээрээ давхар дарж болно. Эсвэл Ctrl товчийг удаанаар дарж Format > Object гэж дарахад тохиргоон хайрцаг гарч ирнэ.

 excelformatobject.gif

 

 

 

 

 

 

 

 

 

 

feed2 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/09/20
202.70.36.162
Үнэлгээ: +0

uuchlaarai neg l bolohgui bnaa. Arai delgerengui tailbarlaad uguuch. Ehnii alhamaa hiih gehr object ni idewhigui bnaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/16
203.34.37.132
Үнэлгээ: +0

sain gargagdahgvi bna.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.