|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/05/21 - 09:59 |
|
 Photoshop-ын элемэнтүүд нь сурахад их хялбар боловч маш олон тооны хувилбартай зам шиг л байдаг. Тэгэхээр өөрийн зурган дээрээ текст оруулах хэрэгтэй бол аль замаар явах вэ?
Алхам 1. File руу орж Open хийснээр оруулах гэж байгаа зургаа photoshop дээр байрлуулна. Алхам 2. “Т” үсгээр илэрхийлэгдсэн хэрэглүүрийг Tool гэсэн хүснэгтээс сонгон дарна. Энэ нь текст оруулах хэрэглүүр бөгөөд зургийн хаана үг бичих хэрэгтэй тэр хэсэгтээ байрлуулна. Хэрэв зөв газартаа байрлуулж чадаагүй бол дараа нь зөөвөрлөж болно. Алхам 3 Текстийнхээ өнгө, хэлбэр, хэмжээг цонхон дахь хөндлөн хүснэгтээс олон янзаар сонгох боломжтой. Алхам 4. Tool хүснэгтийн доод талд байрлах өнгөний хүснэгтээс текстэн дахь өнгөө шууд сонгож бас болно. Алхам 5. Зурган дээр юу гэж бичихийг хүссэнээ текстийн хүснэгтэд шууд бичиж зургаа хадгал. Алхам 6. Зургаа дахин гаргаж ирэн зөөгч хэрэглүүр болох сум хэлбэртэй хэрэглүүрийг сонгон текстээ хаана байрлуулахыг хүсэж байгаа газраа тавин зургаа дахин хадгал.
 |
|
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/02 - 15:21 |