( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )

|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/08/05 - 17:05 |
|
Энэхүү зөвлөмж нь паралель оролт бүхий хэвлэгчийг хэрхэн компьютертаа холбох талаар бичигдсэн. Мөн Macintosh болон USB оролттой хэвлэгчүүдэд ерөнхий үйлдэл нь төстэй байх болно. Алхам 1. Хэвлэгчээ эхлээд байрлуул. Хэрэв та лазер хэвлэгчийг компьютерт холбох гэж байгаа бол бүх талдаа агааржуулалтын зайг зайлшгүй үлдээх шаардлагатай. Бэхэн хэвлэгч бол агааржуулалтанд зориулсан зай байх шаардлагагүй. Алхам 2. Паралель хэвлэгч холбогч кабль танд хэрэгтэй болно. Ихэвчилэн үүнийг тусад нь үнээр худалдаж авах шаардлага гардаг. Кабль холбогчийн нэг үзүүрийг хэвлэгч буюу принтерт нөгөөг нь компьютерийн паралель порт ордог хэсэгт залгана. Алхам 3. Start меню-гээс Control Panel-ийг сонгож дараа нь Printers and Faxes-ийг сонгон дарна. Үүний дараа Add Printer дарна. Гарч ирэх цонхон дээр дараагийн буюу Next гэсэн сонголтыг дарсны дараагаар "Automatically Detect and Install My Plug and Play Printer" үүнийг идэвхигүй болгон сонгоно. Next гэсэн товчийг хоёр удаа дарахад драйверуудын жагсаалт бүхий цонх гарч ирэх болно. Алхам 4. Ингээд та өөрийн принтерийн драйверийг тэнд байгаа эсэхийг шалгаад байвал Cancel товчийг дарж, "Install Your Printer Driver" -ийг дарж инсталлийг хийж эхлэнэ.
Драйвер тань байхгүй байна уу?
1.Үйлдвэрлэгчийн вебсайтаар орон "Support and Downloads" хэсгээс өөрийн принтерийн загварын хэсгийг татаж ав. 2.Татсан файлаа хавтас нээн хадгалах нь эргээд амархан олоход тань тусална.
USB оролттой хэвлэгчийн драйвер
1. USB оролтын нэг үзүүрийг принтертээ залгаж нөгөөг нь харин компьютерийнхаа оролтод хийж өг. 2. Принтерээ асаахад Windows шинэ девайсыг өөрөө танин инсталлийг автоматаар хийж эхлэнэ. 3. Хэрэв инсталл хийгдэхгүй байвал Browse гэсэн товчийг дарж үйлдвэрлэгчийн вебсайтаас татаж авсан файлаа оруулж өгөөрэй.
Инсталл хийсэн ч Компьютер тань хэвлэгчийг танихгүй байна уу?
Энэ тохиолдолд та хамгийн түрүүнд хэвлэгчийн кабль холболтуудыг, цахилгаан үүсгүүрүүдийг шалга. Магадгүй холболт тань дутуу орсон ингээд принтерээ асаасан бол мэдээж компьютер танихгүй. Үүний дараагаар та хэрэглэж буй холболтын каблиа шалгаж үзэх хэрэгтэй. Сүүлийн үед ихэнхи принтерүүд хоёр чиглэлт IEEE-1284 гэсэн загвартай холболтыг ашигладаг. Принтерийн холболтоо компьютертаа зөв залгасан эсэхийг шалга. Та магадгүй Zip драйверийн оролт, сканнерийн оролтод зэрэгт холболтыг хийчихсэн байж болно. Эдгээр портууд нь хоёр чиглэлт оролтыг дэмждэггүй. Хэрэв эдгээрийг шалгаад асуудал байсаар л байвал хуучин принтерийн инсталлийг устгаад дахин суулгаж эхлээрэй. Тухайлбал бэхэн принтерийн хувьд хуучин инсталлийг устгах зайлшгүй шаардлагатай.
 |
|
Сүүлд шинэчлэгдсэн 2008/08/06 - 11:11 |
|
|
|
|
|