Таны булан
Word дээрх нийтлэг алдааг хэрхэн засах вэ?
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/08/08 - 11:20

Доорх чиглэлээр алдааг засах зөвлөгөөг өгөх болно. Үүнд:
1. Word дээрх хэрэглүүрийн хүснэгт алга болсон
2. Word дээрх гэмтэл алдаа давтагдах
3. Нээгдсэнийхээ дараа түр гацах
4. Тухайн документтай холбогдолгүй үйлдлүүд гарч ирэх
Танд эдгээрийн аль нэг асуудал тулгарсан бол доорх алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Түр файлуудаа устгах нь:

Та аливаа документийг нээх үед Word програм нь тухайн документийн тухай мэдээллийг түр файл болон хадгалж эхэлдэг. Документийг хаахад хадгалсан түр файлуудаа устгах автомат тохируулгатай байдаг боловч ямарваа нэг гэмтэл саатал тухайн үед тохиолдвол түр файлууд устгагддаггүй. Энэхүү түр файлууд Word-н хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг.

Энэхүү түр файлуудыг устгах хамгийн энгийн арга бол:
1. Ачааллаж байгаа бүх хэрэглээнүүдээ унтраа.
2. Ингээд хоосон зайн дээр хулганаа байрлуулан F3-ийг дарж хайх хэрэгслийг гарган ирнэ.
3. Эхний дискэн дахь агуулагдах бүх хавтсанд хайлт хийж байгаа эсэхийг шалга.
4. "All or part of the file name" гэсэн хайрцган дээр *.tmp;~*.do?;~*.wbk гэсэн хайлтыг хий. Ингээд хайлтаа хийж гарч ирсэн үр дүнг устгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нь дээрх хэлсэн түр файлууд байх болно. 
 windows-search.gif
Гарч ирсэн файлуудыг устгахаасаа өмнө түр файлууд мөн эсэхийг сайтар шалгаарай.

Хэрхэн Word-г элдэв нэмэлт хавтаснуудгүйгээр эхлүүлэх вэ?

Word эхлэх болгонд таны цагаас үрэх мэт эхлэл хавтасууд гарч ирдэг. Энэ нь Word гацах гол шалтаг болж байдаг. Үүнийг засварлахын тулд та:
1. Start >Run гэсэн дарааллаар орж winword.exe /a гэж бичих хэрэгтэй.
2. Ингээд Enter дар. Дарахаасаа өмнө /a тэмдэглэгээний өмнө сул зай байгааг анзаараарай. Ингээд дээрх алхмыг хийснээр Word дээрх асуудал шийдэгдсэн гэдэгт итгэлтэй байна.
3. Дээрх алхмыг авсан ч асуудал байсаар байгаа бол Хайлтын системийг F3 дарж гаргаж ирэн Normal.dot гэсэн хайлтыг file name гэсэн хайрцганд бичин хайгаарай.
4. Ингэж хайлт хийхэд Windows-н хувилбараас шалтгаалан Normal.dot нь нуугдмал хэлбэртэй байж болно. Нуугдмал хэлбэртэй байгаа бол Tools > Folder options дарааллаар орж View tab-с "Show hidden files and folders" гэсэн сонголтыг идэвхижүлээрэй.
5. Хайлт дээр гарч ирсэн Normal.dot дээр хулганы баруун товчийг дарж нэрийг нь Normal.old. болгон өөрчлөөрэй.
6. Word програмаа ачааллуул. Удаан гацдаг байдал арилсан байх болно.
Ингээд Word дээрх алдаанууд засагдсан бол таны асуудал Normal template-тай холбоотой гажуудал байсан байна. Хэрэв засагдаагүй бол Word эхлэхэд ачаалладаг бусад templates-ийг шалгах хэрэгтэй.

Бусад Word global templates болон нэмэлтүүдийг идэвхигүй болгох:

1. Word эхлэхэд яг ямар нэмэлтүүд эсвэл хавтасууд ачааллаж байна гэдгийг олох. Энэ нь ихэвчилэн C:\Documents and Settings\username\Application Data\Microsoft\Word\Startup байрладаг.
2. Эхлэл хавтаснаас эдгээрийг арилгах хэрэгтэй.

 

 

 

 


 

feed0 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.