|
Зохиогч Б. Болор
|
|
Та манай Цахим.нэт сайттай хамтран ажиллах хүсэлтэй бол бид таныг дуртайяа хүлээн авах болно. Та бидэнтэй дараах чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
Хамтран ажиллагч болох
Хэрэв та өөрийн гэсэн мэдээллийн блог эсвэл вэбсайттай, тэр нь манай сайтын зорилго чигт нийцтэй бол бид таныг бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна. Мөн та хувиараа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх сонирхолтой боловч өөрийн гэсэн блог болон вэбгүй бол манайд бас хандаж болно. Бид эхлээд таны вэб, блог болон бичлэгүүдтэй тань уншиж танилцах бөгөөд манай вэбийн үзүүлэлтэнд нийцэж байвал тантай гэрээ хийж цаашид хамтарч ажиллах болно.
Хэрэв та хамтран ажиллагч болох хүсэлтэй бол эхлээд хүсэлтээ манай имэйл хаягаар явуулна уу. Имэйлдээ өөрийн бичлэгүүдээсээ хавсаргаарай. Бид танд 7 хоногийн дотор хариу хэлэх болно.
Хамтрагч болох
Хэрэв та өөрийн сарын орлого дээр нэмээд багахан ч гэсэн нэмэлт орлого олохыг хүсвэл манай хамтрагч болж болно. Хамтрагч нь Цахим.нэт сайтад баннер байрлуулах захиалгыг зуучилж өгөх үүрэгтэй. Ингэснээр хамтрагч гэрээ хийсэн баннер бүрээс шимтгэл хүртэх боломжтой. Цахим.нэт сайтад баннер захиалагч зөвхөн манай хамтрагчаар дамжуулан хөнгөлөлт авах боломжтой.
Хэрэв та хамтрагч болох хүсэлтэй бол манай Цахим Гарц ХХК-ийн байранд ирж хамтрагчийн анкет бөглөнө үү.
Цахим Гарц ХХК
|