Таны булан
Хэрхэн муу зуршлаас салах вэ?
( 3 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
2008/06/26 - 09:56

1. Хүн нэг зүйлийг их бодоод байхаар тухайн зүйлээсээ салж чадахаа байчихдаг. Жоохон хүүхдээс барьж байгаа зүйлийг нь авах гэхээр тэд яадаг вэ? Мэдээж тэд өгөхгүй. Харин оронд нь та түүнд юм өгөөд, тухайн зүйл нь түүнд их таалагдах юм бол тэд  барьж байсан зүйлээ өгчихдөг. Тэгвэл үүнтэй адил та яагаад зуршлаа өөр сонирхолтой зүйлээр сольж болохгүй гэж?

2. Та муу зушлаасаа салах боллоо гэж бодьё. Тэгвэл та тухайн зүйлээ хийхээ байчихлаар танд цаг зав их болно. Цаг зав их болохоор та мэдээж нөгөө зуршлаа  санах болно. Тиймээс хэрвээ та ямар нэг зүйлийг хийхээ болих гэж буй бол оронд нь хийх зүйлээ эхлээд олох хэрэгтэй.

3.  Та тамхинаас гарах боллоо гэж бодьё. Тэгвэл өөртөө “ тамхинаас гарна” гэж хэлэх байх. Тэгвэл гарах гэсэн үг тань ямар нэг байдлаар сөрөг сонсогдож таны оюун ухаан энэ үгийг маш муугаар хүлээн авах болно. Харин үүний оронд тамхинаас гарах гэсэн үгээ эерэг болгон хэлэх хэрэгтэй. Жишээ нь та тамхи татахын тулд мөнгө зардаг. Тэгвэл өөртөө “би тамхинд зардаг байсан мөнгөөрөө илүү чанартай хоол авж идэх болно” гэх мэтээр эерэг болгох хэрэгтэй.

4. Танд хэрвээ тамхи татах бодол орж ирээд байх юм бол  сонин хачирхалтай бодлуудыг бодож эхлэх хэрэгтэй.  Жишээ нь би тамхи татах тухай бодож байхын оронд сайхан машин унан давхиж байна гэж бодох болно гэх мэт.

5. Зуршлаас салах нь хүнээс маш их идэвхжүүлэлтийг шаарддаг. Ингэхийн тулд та “ амьдралдаа хэрэгжүүлэх гэж буй зөв зуршлууд болон амьдралаасаа авч хаях гэж буй муу зуршлуудаа жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд тухайн зөв зуршилууд нь танд болон бусдад ямар хэрэгтэй, ач тустайг нь бодох хэрэгтэй. Мөн муу зушлуудаасаа салсанаар ямар ач тустай юм бэ гэдгийг бод.

6. Амьтан сургагчид амьтадыг ямар нэг үйлдлийг сайн хийхэд нь шагнаж идэх юм өгдөг. Ингэж тэднийг урамшуулж идэвхжүүлдэг. Тэгвэл энэ арга ч гэсэн хүндээр сайн хэрэгждэг. Тиймээс та хэвээ бүтэн өдөржин тамхи татахгүй явсан бол өөрийгөө шагнаж ямар нэг гоё зүйл өөртөө авах хэрэгтэй.

7. Хэрвээ та найзыхаа, гэр бүлийхээ, эхнэрийхээ шаардлагаар зуршлаасаа салах гэж буй бол энэ нь танд нэг их үр дүн өгөхгүй ба таныг стресст оруулах болно. Харин үүний оронд та зуршлаасаа салж буй нь өөрт тань ямар их хэрэгтэй вэ гэдэг талаас нь бодож хандах хэрэгтэй.

8. Зуршлаасаа салах нэг гол зүйл бол та орчиноо өөрчилөх ёстой. Хэрвээ та тамхи татдаг найзуудтай бол аль болох бага уулзах хэрэгтэй ба мөн гэртээ байгаа үнсний сав, асаагуур зэргийг гаргаж хаях хэрэгтэй.

 

feed2 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/11/05
222.96.183.253
Үнэлгээ: +0

ene chin tamhinas l garahiig... busad muu zurshlaas yaj salah tuhai bval

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/27
202.179.10.50
Үнэлгээ: +1

Sain zovlogoo unshlaa.Bayarlalaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.