|

Хэн бүгд ганц заяах амьдралд урт удаан жаргалтай амьдрахыг хүсдэг. Аз жаргалын түлхүүр бидний гарт байдаг түлхүүрээ хийгээд хаалгаа онгойлгох л хэрэгтэй. Харин яаж гэдэг хариултад маш олон арга зам, салбар хүрээг хамрах боловч доор хэд хэдэн чухал заавал мэдэх ёстой энгийн зүйлсүүдийг дурьдлаа. Уншаад байгаарай.
Алхам 1. Эрүүлээр хоолло. Хооллоно гэдэг өөрөө урлаг юм. Бодисын солилцоог нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний газрын самрыг өдөр бүр идэх нь эрүүл мэндэд сайн байдаг.
Өдөрт багадаа нэг аяга ногоон цай уух нь олон ашиг тустай байдаг нь нотлоглсон.
Өдөрт 5-6 жижиг хоолыг 3-4 цагийн зайтай идэж занш. Ходоодны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлж чадна. Бидний ихэнхи нь буруу хооллолт буюу хэт хэтрүүлэн идэх, эсвэл хоосон хэт удаан явж гэнэт идэх гэх мэтчилэн өөрсдийн эрүүл мэндийг сүйтгах үйл ажиллаагааг өдөр бүр давтан хийдэг нь харамсалтай.
Аль болох их хэмжээгээр ногоо, жимс химийн найрлага бага орсон хоол хүнсийг сонгон ид.
Алхам 2. Орой бүр нэг хундага улаан дарс ууж бай. Энэ нь зүрхний өвчин болон бусад өвчнөөс сэргийлдэг. Хэмжээг нь хэтрүүлэлгүй виног хэрэглэх нь олон ач тустай байдаг.
Алхам 3. Долоо хоногт 2-3 удаа дасгал хийж хэрэв боломжтой бол өдөр бүрийн 20 минутийг эрүүл мэндэдээ зарцуулбал та төсөөлж байгаасаа илүү урт удаан, үр бүтээлтэй амьдрана.
Түүнчлэн дасгал хийх нь илүүдэл жинтэй байхаас сэргийлж бага хлострентай тэмцэж зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Мэдээж та жингээ хэвийн хэмжээнд байнга барих болно.
Алхам 4. Амьдралыг эерэг туршлага гэж хүлээж ав. Хэт их ач холбогдол өгч өөрийгөө стресстүүлэх хэрэггүй. Инээ, хөгжилд бүх зүйл сайхан болно гэдэгт үргэлж итгэлтэй бай.
Алхам 5. Органик хүнсийг сонгон хэрэглэ. Химийн найрлагатай хүнс хэзээд бага хэмжээний ч гэсэн хортой байдаг.
Алхам 6. Хагас боловсруулсан хоол хүнс хотдог, зайдас, лаазалсан бүтээгдэхүүнээс хол бай. Аливаа өвчин идэх, унтахаас үүсэлтэй байдаг шүү дээ.
Алхам 7. Хэтрүүлж согтууруулах ундаа хэрэглэх хэт их тамхи хэрэглэхээс зайлсхийж болж өгвөл бүр татгалзахыг зөвлөж байна. Хэт их хэрэглэхийн оронд орой бүрийн улаан дарсаар эрүүл мэндээ хамгаалаарай.
Алхам 8. Өндөг битгий ид. Идэхдээ зөвхөн цагааныг нь идэхийг зөвлөж байна. Учир нь өндөг нь хэт их илчлэг хлострен агуулдаг.
Ингээд харахад урт удаан амьдрахад хамгийн их нөлөө үзүүлэх зүйл бол таны хоол хүнс байгааг та анзаарч байгаа бизээ. Эрүүл хоололт+хөдөлгөөн+эрүүл сэтгэлгээг нэмж чадвал та аз жаргалтай амьдрах нь байна.
Зөвлөгөө: Амьдрал адармаатай хэцүү тоглоом хэдий ч энэ тоглоомыг та энгийнээр хөнгөхнөөр хүлээж авбал хөгжилтэй, дэндүү амттай байх болно шүү дээ. Бусдад дэмжлэг хайр бэлэглэж эргээд сэтгэлийн бэлгэнд булуулж амьдрахыг хүсье!
Анхааруулга: Хүн бүхэн л эрүүл хооллож дасгал хөдөлгөөн хийх нь хэр чухал болохыг мэддэг боловч хэрэгжүүлж үр дүнг нь үздэг хүний тоо хэд байгаа нь хачирхалтай байдаг. Тиймээс та энэ өдрийг гэрэлтүүлж өөрийнхөө аз жаргалын төлөө энгийн ч гэсэн тун хялбархан үйлдлүүдийг тогтмол хийж эхлэхээр шийдээрэй. Ингээд эцэст нь амжилт!
 |