Таны булан
Та стрессдсэн байна уу? Давмаар байна уу?
( 3 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/08/13 - 11:26

stress2.jpgАмьдрал өөрөө адармаатай тоглоом харин бид тэр тоглоомыг тоглогчид. Харин тэр тоглоомын дүрмийг мэддэг бол та хожино бас жаргалтай байх юм. Яг одоо таны бүх зүйл бүтэхгүй мэт санагдаж сэтгэлээр унаж хаа нэг газарт нуугдмаар санагдаж байна уу? Энэ бол стресст орсны нэг хэлбэр.

Гэхдээ бидний стресс гэж албан ёсоор нэрлэдэг тэр зүйл яг юу юм вэ? Ердөө л бидний сэтгэлийн өвчлөл байдаг. Өөрөөр хэлбэл бид стресс гэдэг зүйлтэй гар барин өөрсдөө эвлэрдэг гэсэн үг юм. Тэгэхээр сэтгэлээ санаагаа зөвөөр удирдахад бид суралцах хэрэгтэй.

1. Цаг зохицуулалт
Их хялбархан үзэг цаастай найзал. Төлөвлө бич. Хэрэв та бичих дургүй бол гар утас, ipod гээд техникээ ашигла. Төлөвлөсөн бүхнээ цагт нь хийх шаардлагыг өөртөө өндөр тавь.
2. Бодит үнэнийг хүлээн зөвшөөр.
Хэн нэгэн араар тань муулж, ажлын газрын дарамт танийг зовоож байна уу? Уртхан амьсгаа аваад ингэлээ гээд амьдрал зогсохгүй гэдгийг өөртөө хэл. Тайвширч бүхнийг хүлээн зөвшөөрч өөр өнцгөөс харсныхаа дараа шийдлээ олоорой.
3. Өдрийн тэмдэглэл.
Энэ бол өдөр тутам стрессдэхгүй байх шилдэг арга юм. Хүн өдөр тутам өөрөө ч мэдэлгүй олон жижиг бухимдалыг сэтгэлдээ хадгалдаг. Энэ нь яг л замаг мэт тантай удаан хугацаанд наалдаж явахад бухамдлыг уур уцаар, гомдол болгон хувиргадаг. Эсвэл хэн нэгэнтэй өдөр юу болсон, ажил хэр явж байгаа талаараа зүгээр л ярилц.
4. Өдөр тутмын хэсэг амралт.
Ердөө л 15 минутийг өөрийнхөө эрүүл, эрч хүчтэй байхад зарцуул. Та хэн байх нь огтхон ч хамаагүй 15 минутийн турш гар хөлөө хөдөлгөж, хөдөлгөөн хий. Ажлын байран дээрээсээ түр гараад сууж босож бие организмаа сэргээгээрэй. Харин та дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа ажлын бүтээмж хэрхэн дээшилснийг гайхах болно.
5. Хэтрүүлэн идэхээс татгалз.
Хоол боловсруулах эрхтэний хэвийн бус үйл ажиллагаа хүний сэтгэл санаатай шууд холбогддог. Та байнга хэтрүүлэн идэх зуршилтай бол аливаа юм бүхэн дутагдалтай, таны бухимдалыг хүргэсэн гутранги харагдах болно.
6. Өөртэйгээ ярилцах нь.
Хүн бүхний хувьд дарга цэрэг, одод хүртэл өөрийн бэрхшээл зовлон баяр гунигийг тээж явдаг. Бид бүхэнд дотоод хүнтэйгээ ярилцах зайлшгүй шаардлага байх ёстой. Миний хийж байгаа бүхэн надад үнэхээр хэрэгтэй юу? Би ажилдаа дуртай байж чаддаг уу? гэх мэт өөртөө эргэлзээтэй байгаа бүхнээ өөрөөсөө асууж хариултыг нь ол. Өөрийгөө хүндэтгэдэггүй хүн хэний ч хүндэтгэлийг олж чадахгүй.
7.  Төсөөлөлөө ашиглах нь.
Урт амьсгаа авах нь хүнд тайвшралыг авчирдаг. Хэрэв та стресстэй нөхцөл байдлаас гарч чадахгүй байгаа бол өөрийн төсөөлөлөөр тайван амгалан тэр байдлыг бий болгож болно.Өөрийн хамгийн дурсамжтай сайхан үеийг бодох эсвэл үзэсгэлэнт байгаль, хайрлаж хүндэтгэдэг хүнээ ч төсөөлөн бодож болно. Уурлаж байгаа үед мэдээж энэ нь хэцүү гэхдээ хэзээд боломжтой.
Өөр нэгэн нийтлэг стресс бол олны өмнө гарах, чухал шалгалтанд орох гээд аливаа томоохон үйл явдлын өмнө сэтгэл тавгүйтдэг. Энэ үед мөн та төсөөллөө ашигла. Шалгалтанд хэрхэн амжилттай орж байгаа, хэрхэн бүгдйиг байлдан дагуулж байгаагаа нүдэндээ харагдтал сайхнаар төсөөл. Таны төсөөлөл биелэнэ гэдэгт итгэлтэй байгаарай.
8. Стресс давах арга техник
Хүн бүхэн өөртөө тохирох өөрийн стресс зохицуулалтын аргатай байж болно. Жишээ нь: Төсөөллийн аргыг ашигладаг байх. Та сайхан дурсамжтай үе, сэтгэл догдлуулсан мөчүүдээ өөртөө хадгалж хүссэн үедээ дууддаг байж болох юм.

 - Хурууныхаа өндгийг нийлүүлэн хооронд нь үрэхэд таны сайхан дурсамжууд санагддаг байхаар та дасгалыг хийж болно. Гараа хооронд нь үрэх болгондоо сайхан  дурсамжаа санана. Өдөр тутам түүнийгээ хэсэгхэн хугацаанд давтан санаж, эргүүлэн бодох хэрэгтэй.

 - Ингээд та бухимдсан стресстсэн үедээ гараа үрэхэд нөгөө сайхан дурсамж чинь автоматаар төсөөлөлд тань бууж та бухимдалаас ангижрах болно.

Та бүхэнд энэ бяцхан зөвлөмж таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энд ердөө энгийн цөөхөн чухал стрессдэхгүй байх санаануудыг оруулсан болно. Мэдээж та хувийн онцлогтоо тохирсон байдлаар ямар ч аргыг хэрэглэн стресс бухимдалаас гарч болно. Танд амжилт хүсье!

 

 

 

feed3 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/11/11
83.108.46.96
Үнэлгээ: +0

saihan zovlolgoo bn.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/13
124.158.66.188
Үнэлгээ: +1

saihan zovolgoo ogsond mash ih bayarlalaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/03
203.34.37.132
Үнэлгээ: +1

Америкаас сая орж ирсэн шинэ Sony VAIO notebook зарна.Үнэ:1400$ Үзүүлэлт: Windows Vista Business, Processor Intel Core 2 Duo T7250 2.00 Ghz, 2GB RAM, Hard Drive SATA 250 GB, DVD +RW+RDLAM, Display 15.4 inch. Утас: 99774435

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.