Таны булан
Таны хувцаслалтандаа гаргаж байж болох 12 алдаа
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
2008/08/18 - 15:07
Та өөрийгөө нэгэнт тв гийн од биш учир хувцаслалт, гадаад байдал, биеэ авч явах байдал тийм чухал биш гэж боддог байж болох юм. Гэхдээ хувцаслалтанд зайлшгүй мөрдөж, дагах ёстой дүрэм, соёл гэж байдаг. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй учир маш их алддаг .

Та тв гийн одуудыг хараад ямар гоё харагдаж байгааг нь гайхдаг биздээ. Тэдэнд ямар нэг ид шид гэхээр зүйл огт байхгүй, харин тэд биеэ зөв авя явж чаддагт л гол нууц байгаа юм шүү дээ.

Тэгвэл та дараах 12 алдааг засаж, зайлхийж чадах аваас та зөв хувцаслаж, биеэ зөв авч явж чадна гэж ойлгож болно.  Та үүнийг нэг ёсны хувцаслах соёл гэж ойлгоорой.

1 р алдаа. Бөгтийх. Таны байгаа байдал тань танд нэг их чухал биш мэт санагдаж болох ч яг үнэндээ бол энэ маш чухал байдаг. Та өөрийгөө толинд хардаа. Тэгвэл одоо мөрөө цэх болгоод нэг хар. Шал өөр харагдаж байгаад та гайхах болно. Ээжүүд охидууддаа мөрөө цэх болго гэж байнга хэлж байдаг нь зүгээр нэг үг биш юм. Та 5 кг  хасчихсан юм шиг л харагдах болно. Та цэх байх гэж толгой дээрээ ном тавиад алхах хэрэггүй л дээ. Та зүгээр гэдсээ бага зэрэг татаад, цээжээ бага зэрэг гэдийлгэхэд л болоо.

2р алдаа. Дотуур хувцасыг мартах. Эмэгтэй хүнд дотуур хувцас маш чухал байдаг. Хамгийн гол нь гаднаасаа илүү дотроо цэвэрхэн байх ёстой юм. Мөн хэрвээ таны биенд илүүдэл мах байдаг бол та бие галбиржуулагчийг ч гэсэн өмсөж болно шүү дээ. Та дотуур хувцасандаа мөнгө зарах хэрэгтэй. Ингэх аваас таны бие болон хувцас тань танд талархах болно. Та дотроо сайхан , биенд тань яг таарсан дотуур хувцасыг өмсөх аваас та өөртөө илүү итгэлтэй болно. 

3р алдаа. Өөрт тань таарахгүй байгаа хувцасыг худалдаж авах. Таны шүүгээнд авсанаасаа хойш нэг ч удаа өмсөөгүй хувцас байдаг уу? Та хэзээ нэгэн цагт 10 кг хасчихсаныхаа дараа өмсөнө гэж хувцас авж байсан уу? Тэгвэл энэ бол буруу юм. Яг одоо өөрт тань юу таарч байна? Тэрийгээ л өмс. Яг одоо байгаа байдалдаа таарсан хувцасыг өмс.

4р алдаа. Хувцасаа хооронд нь зохицуулахгүй байх. Таны шүүгээ хоорондоо ер таарахгүй хувцаснуудаар дүүрэхийг та хүсэхгүй байгаа биздээ? Эсвэл хослуулах гэдгээс болоод авахыг хүссэн хувцасаа авж чадахгүй байна уу? Та ямар нэг байдлаар хувцасаа зохицуулж, тааруулж авж байх ёстой. Гэхдээ дандаа биш. Яагаад гэвэл хувцасыг сайхан тохируулж, тааруулж өмсөх нь үнэхээр өнгө зүс чимдэг. Жишээ нь танд сайхан хүзүү гарсан цамц байгаа бол түүндээ яагаад сайхан хүзүүний зүүлт, эсвэл алчуур авж болохгүй гэж?
5р алдаа. Загварын боол болох. Зарим хүмүүс хэтэрхий мод хөөж, гарч ирсэн шинэ загвар, мод болгоныг дагахаар л сайхан харагдана гэж боддог. Гэтэл энэ тийм биш. Гарч ирж байгаа бүх мод загваруудыг хооронд нь тааруулна гэдэг маш хэцүү ба  мөн зарлагатай. Заавал мод дагана гэээд биенд тань , насанд тань таарахгүй хувцасыг өмсөнө гэдэг загварын боол болж байгааг хэлж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь  та загварын чиг хандлагыг ерөнхийд нь мэдэж байх хэрэгтэй ба өөрт таарсаныг нь олж өмсөх ёстой юм.

6р алдаа. Юбка буруу сонгож өмсөх. Бүх төлийн юбка таны биенд тохирно гэж байхгүй. Та хэдий сайхан хөлтэй байлаа ч юбкаа сонгохдоо анхаарах хэрэгтэй. Юуны өмнө та дэлгүүрт ороод өөрт тань ямар юбка хамгийн сайн тохирох эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Юбканууд өвдөгнөөс дээш, өвдөгнөөс доош, нарийн, бүдүүн гээд олон янз байдаг. Гэхдээ нүд хужирлаж чадах хамгийн сайхан юбканууд ихэнхдээ өвдөгнөөс яг дээр, эсвэл яг доохон байдаг. Таны зайлсхийх ёстой хамгийн гол зүйл бол таны юбка яг таны булчинтай адил хэмжээнд байх ёсгүй. Ингэх аваас таны хөл илүү богино, мөн илүү бүдүүн харагддаг.

7р алдаа. Ажлын байрандээр эсвэл, албаны газар  албаны хувцаслахыг мартах. Ажлын байрандээр хүн ямар нэг байдлаар албаны харагдах ёстой. Эс тэгвээс энэ нь үл хүдэтгэсэн мэт харагдах болно. Та хэдий албаны хувцаслахыг хүсэхгүй байсан ч ядаж нэг цагаан цамц, алчуур, эсвэл нэг сайхан ээмэг, зүүлт, эсвэл цэвэрхэн гутал өмсөх нь таныг албаны харагдуулж чаддаг гэдгийг та санаарай.

8р алдаа. Нэг жинсэндээр олон төрлийн гутал өмсөх. Таны жинс ямар ч байсан гэсэн тухайн жинсэнд бүх гутал зохицно гэж хэзээ ч байдаггүй. Та жинсээ өндөр өсгийтэй гутландаар өмсөж болж байгаа бол түүнийг өсгийгүй гутландээр өмсөж болохгүй гэсэн үг. Энэ бол таны буруу хувцаслаж буйн нэг шинж юм.

9р алдаа. Хэтэрхий их аксессори зүүх. Хэтэрхий олон аксессорийг зүүх нь таны өнгө зүсийг дардаг гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь алчуурны доор зүүлт зүүх, олон бөгж зүүх, олон зүүлт зүүх гм.

10р алдаа. Хувцасандаа таарахгүй гутал сонгон авах. Жишээ нь бандгар, хүнд гутлыг палажандээр өмсөх. Хамгийн гол нь пропорцыг сайн тохируулах хэрэгтэй. Мөн ажлын хувцасандээрээ пүүз, кет өмсөх гм.

11р алдаа. Өөрийн сайхан гэсэн хувцаснуудаа зөвхөн чухал үйл явдалуудад хадгалах. Магадгүй та түүнийг өдөр тутам өмсөхөд хэтэрхий үнэтэй, чамин гэж бодож байж болох юм. Магадгүй та түүнийг маш үнэтэй авсан учир зөвхөн чухал орой өмсөх ёстой гэж бодож байж болох юм. Тэгвэл та олон өдөр сайхан харагдахыг хүсэж байна уу эсвэл хэдхэн орой сайхан харагдахыг хүсэж байна уу? Шийдвэрээ гарга.

12р алдаа. Цаг, Бугуйвч. Цаг бугуйвч 2 ыг хэзээ ч нэг дор нэг гаранд зүүж болдоггүй. Хэрвээ та 2уланг нь зүүхийг хүсэж байвал нэг нэг гарандаа тусад нь зүүгээрэй.  Энэ бол хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа. Үүнийг анхааралдаа аваарай.
За та дээрхи зөвлөгөөг өөрийн амьдралдаа хэрэгжүүлж сурах аваас таныг хэн ч буруу хувцасласан гэж хэлэхгүй гэдэгт та итгэлтэй байгаарай.
feed3 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/10/02
123.142.80.204
Үнэлгээ: +0

harin teh dandaa l emegteichvvd

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/01
61.48.75.162
Үнэлгээ: +3

thnks

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/27
124.158.64.47
Үнэлгээ: +3

Tegeed eregtei huniih baihgui yum uu?

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.