( 2 - Хэрэглэгчийн үнэлгээ )

|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/08/20 - 15:48 |
|
Амжилтанд бодитоор хүрсэн хүмүүсийн нийтлэг шинж чанаруудын нэг бол яахын аргагүй бүтээлч сэтгэлгээтэй, жинхэнэ утгаараа бүтээлч хүмүүс байдаг. Та ч гэсэн яагаад үүнд суралцаж болохгүй гэж? Ингээд 5 алхамт зөвлөгөөгөө эхэлье.
1. Бүтээлч байна гэдэг зөвхөн хийхийн нэр биш юм. Та өөрийнхөө хүслээр хийсэн ямарваа нэг үйлдлийг сана даа. Энэ нь жижигхэн байсан ч болно. Эргээд бодоход хүртэл та сэтгэл хангалуун байж чадаж байгаа биз. Яг ингэж сэтгэлээрээ аливаад хандана гэдэг бүтээлч байхын эхлэл. Хийж гүйцээх нь чухал биш чанартай хийх нь чухал. Бүтээлч чанар гэдэг таныг сүүдэр мэт байнга дагах хэрэгтэй.
2. Шинэ санаачлага бүрээ анзаарч харах. Тийм ээ бид өдөр тутмын жижиг сажиг зүйлсүүдээс л агуу их санал санаачлагыг олдог. Тэр бүрийгээ өөрөөсөө чагнаж анзаарч байх нь бүтээлч чанарын нэг байх юм. 3. Өдөр бүр бүтээлч үйлдлийг хий. Давталт гэдэг агуу хүчтэй. Нэг хийнэ, ахин хийнэ, мөн дахин хийнэ. Ингээд танд зуршил болон үлдэж болно. Мэдээж та л хичээж чадвал. Өдөрт 15 минут ч болтугай бүтээлч үйлдэлд цагаа зарцуул. Жишээ нь: Бүтээлчээр унших, уншиж ойлгосноо бусдад ярьж ойлгуулах, эргээд цаасан дээр буулгаж анхны эх хувилбартай нь харицуулах гэх мэт. Бүтээлчээр юуг ч хийж болно шүү дээ.
4. Өөрийгөө үнэлж, урамшуулах. Хүмүүсийн дунд буруу ойлголт байдгийн нэг нь бүтээлч гэдгийг зөвхөн урлагийн аливаа бүтээл хийх эсвэл томоохон үр дүнтэй үйлдлийг хийхтэй зэрэгцүүлж ойлгодог. Үнэндээ бол амттай хоол бэлтгэх, шинэ жор сэдэж олох, тэр байтугай гэрийнхээ тавилгыг шинэчлэн байрлалыг нь өөрчлөх нь бүтээлч байгаагийн нэг илрэл байдаг.
5. Дотоод шүүмжлэлийг өөртөө хийх. Хувийн буюу дотоод ялалт гэдэг нийтийн ялалтаас үргэлж түрүүнд ирдэг жамтай. Та хийж байгаа үйлдэл, ажил, сурлага хөдөлмөртөө тэр байтугай олон төрлийн харилцаандаа хүртэл байнга дүгнэлт хийж бай. Өөрөө өөрийгөө хайр найргүй шүүмжил. Дутагдалаа ол, зас. Харин олны өмнө өөгүй, итгэлтэй харагд. Өөрийгөө хүндэлдэггүй хүн өөр хэнд ч үнэлэгдэхгүйг сана.
Мэдээж хүн бүхний дотор унтаастай эрч хүч, амжилт нуугдаж байгаа харин та түүнийгээ эртхэн сэрээгээрэй. Амжилт хүсье.
 |
|
|
|
|
|