Таны булан
Таны жингээ хасаж чадахгүй байгаа нь дараах шалтгаантай.
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
2008/08/22 - 17:12

Хэрвээ жингээ хасах тийм амархан байсан бол хүн бүр гоолиг байх байсан. Жингээ хасна гэдэг хоолоо хасаж, дасгал хийгээд л болчих зүйл биш. Жин хасалт маш цогцоор хийгдэх ёстой. Та хоолоо хасаад, дасгал хийгээд байхад таны жин хасагдахгүй байгаад та гайхаж байна у? Тэвэл шалтгааныг нь доор бичлээ. Доорхи шалтгаанууд бүгд танд таарах албагүй. Харин та өөрт тань нөлөөлж байж болох шалтгаануудыг олоорой.

3cdfbde3514a71adec3236951c89fe.jpgШалтгаан 1.  Та бага цаг унтдаг.

Саяхан гаргасан судалгаагаар 7 ба түүнээс олон цаг унтдаг бүсгүйчүүд түүнээс бага цаг унтдаг бүсгүйчүүдийг бодвол жин нэмэх нь бага байдаг гэдгийг гаргаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл хэрвээ та 7 цагаас бага цаг унтдаг бол түүнээс дээш цаг унтдаг хүмүүсээс тарган байх магадлал нь 12 % аар их болдог байна.

Шийдэл: Тэгэхээр та одооноос эхлээд өдөрт ганц 2 цаг ч гэсэн унтаж амрах хэрэгтэй. Яагаад гэвэл таныг унтахад таны бие амарч, зөв ажиллагаанд орж, хийх ёстой зүйлээ хийж чаддаг байна. Тэгэхээр та өөрийгөө ядраан байж олон км гүйж байхаар ганц цаг унтаад авах нь илүү үр дүнтэй юм. Хэмжээнээс илүү үзүүлэх нөлөө  чухал байдаг гэдгийг санаарай.




5de9cf96ca95e4f347f137ba5c63f5.jpgШалтгаан 2. Та архины төрлийн зүйлийг хэрээс хэтрүүлдэг. 

Судалгаагаар долоо хоногт 2 удаа ганц аяга вино хэрэглэх нь хэдэн удаа ихээр хэрэглэж буй хүмүүсийг бодвол таргалах магадлал маш бага байдаг гэнэ. Гэхдээ энэ ганц вино биш. Архины төрлийн бүх ундаанд хамаатай.

Шийдэл: Та ууж болно. Гэхдээ хэтрүүлж нэг дор ихээр ууж болохгүй юм.  Эс тэгвээс та турах мөрөөдлөө хаях хэрэгтэй болно.

Шалтгаан 3.  Ганц дасгалаар турах гэж оролдох.

 Ганц дасгал хийгээд турна гэдэг үнэний ор багатай. Тэгвэл судалгаагаар та дасгал хийхээс гадна хоолны дэглэм ашиглаад тарган хэсгүүдээрээ турах боломжтойг гаргаж ирсэн байна.

Шийдэл: Тэгэхээр та одоо дасгалаа хийхээс гадна идэж буй зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Шалтгаан 4. Булчиндаа бага анхаарал хандуулах.

Хүн 30 нас хүрэхээрээ биеийнхээ булчингуудыг алдаж эхэлдэг.  Үүнийг хүн эртнээс эмчилж эхлэхгүй бол 50 настай болоход бараг ямар ч булчингүй болох магадлалтай. Булчин бага байх тусам хүн илүү хурдан таргалдаг юм.

Шийдэл: Булчингийн багасалтыг арилгах гол арга бол нуруу, мөр, гар, ташааныхаа булчинг чангаруулах юм. Таны булчин сайн байх аваас та юу ч хийхгүй байлаа ч турах боломжтой юм.

Шалтгаан 5. Таны сэтгэлийн гутранги байдал.
 
Аливаа зүйлийг хийхэд хүний сэтгэл санаа маш чухал байдаг.Судалгаагаар  өөртөө том зорилго тавьдаг хүмүүс ба мөн их зүйлийг хүсэж хүлээж байдаг хүмүүс зүгээр дасгал хийгээд жингээ хасагдахыг  хүлээж байдаг хүмүүсээс хамаагүй их жинг хасдагийг гаргаж иржээ.

Шийдэл: тэгэхээр та жингээ хасахдаа их жин хасаж чадна гэсэн өөдрөг бодолтой байх хэрэгтэй ажээ.

Шалтгаан 6. Буруу амттанг сонгодог.


Какаог цусны даралтыг бууруулдаг, зүрхний өвчнөөс хамгаалдаг, хорт хавдараас сэргийлж чадна гэж ярьдаг. Тэгвэл та мөн шоколад идмээр байвал какао ихтэй буюу цэвэр, хар шоколадуудыг сонгох хэрэгтэй. Яагаад гэвэл сүүтэй шоколадууд бараг 150 калорыг агуулсан байдаг.

Шийдэл:  Хар шоколад, тэр дундаа калори багатай шоколадуудыг сонгох хэрэгтэй.

Шалтгаан 7. Ус их уух хэрэгтэй. Ус тураадаг. Гэхдээ ус ихтэй жимс ногоо бүр их тураадаг.


Шийдэл: Аль болох H2O ихтэй хоолыг сонго. Жишээ нь тарвас, усан үзэм гм.

Шалтгаан 8. Та хэзээ ч калийгийн тухай бодож байгаагүй.

Калий хүний биенд сайн, тэр дундаа таны жингийг хэвийн хэмжээнд барьж байхад маш чухал үүрэгтэйг баталсан байна. Жишээ нь буурцаг, ногоо, жимс бүгд калий ихтэй байдаг байна.

Шийдэл: Та өдөрт 4700 гр калий идэж байх хэрэгтэй. Үүнийг та калийгийн бэлдмэлээр хангаж болно. Хэрвээ тэгэх боломжгүй бол өдөрт 1 аяга жүржийн жүүс, уулан лооль идэж болно. Эдгээр нь маш их калийтай байдаг. 

Дээр бичсэн зүйлс бүгд судалгаа шинжилгээний үр дүнд гарч ирсэн тул та үүнд итгэлтэй байж болно.

feed9 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/11/20
121.161.252.149
Үнэлгээ: +0

davgui ym bna turs**ad uznee


мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/16
58.143.153.8
Үнэлгээ: +1

svvliin 6sariin dotor 10 kl targalchlaa deerx zovolgoonoos ooriinhoo targalah bolson shaltgaaniig olchloo nadad ashigtai zovolgoo ogsond bayarlalaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/16
202.5.201.28
Үнэлгээ: +0

dajgvi zuvulguu bna

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/16
202.5.201.28
Үнэлгээ: +0

medehed ilvvdehgvi l yum bna

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/27
219.171.8.63
Үнэлгээ: +1

nadad yag bdag dutagdaluud bna

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/15
124.158.113.162
Үнэлгээ: +1

saihan zobolgoo bn.shine medeelel ogsond thanks

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/14
202.55.191.52
Үнэлгээ: +0

heregteo l yum bn

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/14
218.156.191.247
Үнэлгээ: -1

ach tustai jovolgoo ogson ta buhend bayrlalaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/30
124.158.69.150
Үнэлгээ: +0

tuaad bj dee huurhii

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/08/22 - 17:29
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.