Таны булан
Эрчүүдийг хүчтэй харагдуулдаг 11 аксессур
( 3 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
2008/08/27 - 13:42
Таны шүүгээнд хэдэн өдрөөр сольж өмсөх цамц, пиджак, өмд, гутал байгаад та сайхан харагдаж болох ч эрчүүдийг илүү хүчтэй, сайхан харагдуулдаг мөн бүсгүйчүүдийн харцыг татахад тусалдаг 11 зүйл байдаг нь :

1. Зангиа

Гэхдээ танд 20 зангиа байлаа гээд бас сайхан харагдана гэсэн үг биш. Харин зангиа, тэр дундаа бага зэргийн судалтай, судал нь дигнал хэлбэртэй байвал бүр сайн.

2. Чагтан товч буюу ( cufflink)

Чагтан товчийг эр хүний гоёл, зүүлт гэж хэлдэг учир үүнийг давуу тал болгон ашиглаж болох нь. Тэр дундаа мөнгөлөг, алтан товчнууд их сайхан харагддаг.

3. Мөнгө хавчигч буюу ( money clip)

Эрчүүд түрийвчээ арын кармандаа хийснээс болоод овойж харагддаг. Тэгвэл хавчигч үүнээс сэргийлж чадна. Та мөнгөө мөнгө хавчигчаар хавччихаад ар кармандаа хийж болох ч мөнгө хавчигч нь түрийвчгүй үед мөнгийг барьж байх зориулалттай юм.

4. Бүс

Юуны өмнө хамгийн чухал зүйл бол таны бүс гуталтай тань таарч байх ёстой. Гэхдээ хэрвээ та дэлгүүрт бүс авахаар явах гэж буй бол хамгийн классик сонголт бол мөнгөн горхитой хар арьсан бүс юм. Энэ бол эр хүнд заавал байх ёстой бүсний нэг юм. Харин та бусад бор, шар гээд бүснүүдээ гутал хувцасандаа тохируулаад авж болно.

5. Цүнх

Хар, бор  өнгийн арьсан цүнхнүүд таныг маш ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ заавал арьсан байх шаардлагатай. Эс тэгвээс таныг бүр хямдхан харагдуулах аюултай. Мөн таныг элдэв олон зүйл бариагүй зөвхөн цүнхээ барьсан байдал нь маш зохион байгуулалттай харагдуулдаг юм.

6. Нэрийн хуудсын сав

Ажил хэрэгч бизнесмен хүмүүс заавал нэрийн хуудастай байх ба мөн нэрийн хуудсаа хийх савтай байх ёстой.

7. Үзэг

Үзэг маш сайн байх ёстой. Жишээ нь чек бичих, гарын үсэг зурах, мөн нэг найздаа нэрийн хуудсан дээрээ юм тэмдэглэж өгөх зэрэгт үзэг тань хэрэг болно. Энэ үед үзэг тань эвдэрчихсэн ,эсвэл гарахгүй байвал ямар харамсалтай вэ?

8. Цаг

Өмнө нь эрчүүдэд зориулж хэрхэн цагаа сонгон зүүх вэ гэсэн талаар бичсэн байгаа. Энэ линкээс уншиж болно. Хэрхэн бугуйн цагаа зөв сонгон зүүх вэ?

9. Шүхэр

Мэдээж сайн чанарых байх ёстой. Мэдээж эрэгтэй хүнд ягаан, улаан шүхэр зохисгүй шүүдээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол хар өнгийн шүхэр. Та шүхрээ байнга машиндаа авч явж байх хэрэгтэй. Энэ нь таныг маш сайхан харагдуулах ба мөн хүмүүсийн анхаарлыг нилээд татах болно.

10. Хар хүзүүний ороолт ба арьсан бээлий

Мэдээж гадаа сайхан байхад хүзүүний ороолт зүүгээд хэрэггүй. Харин гадаа хүйтэн байгаа үед хар ороолтыг зүүх нь мөн танд өнгө нэмэх болно.

11. Асаагуур

Асаагуур бол эр хүнийг чимдэг маш чухал зүйл. Магадгүй нэгэн сайхан бүсгүйд асаагуур хэрэгтэй болох ч юм билүү?
Эдгээр зүйлүүд танд үнэхээр тус болно. Та эдгээр зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас бусад эрчүүдээс илүү сайхан, илүү хүчтэй, илүү дээд зэргийн харагдах болно.
feed9 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/11/07
202.179.10.46
Үнэлгээ: +0

энийг бүх хүн мэднэ биздээ шал дэмий юм бичиж байх юм арай олигтой сэдэв олдохгүй байна уу

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/11/03
70.179.111.147
Үнэлгээ: +0

ene chine erusu er hvni bvh l yumiig bichchehsen baina shde,nothing special

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/23
202.131.225.130
Үнэлгээ: +0

Bid Mongol ulsiin niislel Ulaanbaatar hotod amidarch baigaa shu de! Iimees erchuud bid goy saihan, tseverhen huvcaslaj, unerten goo saihniig hereglej, busadtai eildeg saihan zuulun ineemseglej haricaj baih heregtei bn. Gadaad ulsiin hotuudad emegteichuud, erchuuiin bolovson huvcaslalt, soyltoi baidlaas ni ter ulsiin negeehen hugjiliig dugnej, baharhadag shu de!

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/17
203.169.50.15
Үнэлгээ: +0

awuushtai shan nitlel bn taalagdlaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/16
221.165.83.51
Үнэлгээ: +1

Bi esreg bodoltoi baina saixan xaragdna gedeg xuwi xvnii dotood mon chanar xichneen saixan xeregleltei baisan ch ooriinxoo vg yaria setgel sanaagaa zow zalj chadaxgvi bol xuwtsas omsson manuuxai gesen vg XVVXNVVDED iim er taalagddag gej ogt bodoxgvi baina

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/17
65.31.81.221
Үнэлгээ: +0

Эрчүүдэд гэхээсээ илүү нилээд чухал ажил хэрэгч хүмүүст зориулсан зөвлөгөө байна.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/16
203.91.113.6
Үнэлгээ: +0

16-nd bichsen busgui. bid nar yer n' gaigui hede n' gaigui l haragddagshdee. nadad ch gadaad huuhnuud taalagddag, gehdee mongol huuhnuud bol bas l galzuushd. :D

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/16
202.55.191.22
Үнэлгээ: -1

teglee geed mongol erchuud hezeech saihan haragdahgui

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/10
124.158.115.253
Үнэлгээ: +0

ihenhi ni bga yum bn gehdee davgui niitlel bn

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/08/27 - 16:30
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.