Таны булан
Хэрхэн өөртөө тохирох мэргэжлийг сонгох вэ?
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/09/06 - 16:59

Та бүхнийг чадна Та мэргэжилээ сонгочихсон уу? Эсвэл сонгох гээд эргэлзэж байна уу? Сонгосон бол мэргэжилдээ та сэтгэл хангалуун байж чаддаг уу? Хэрхэн мэргэжилээ зөв сонгох вэ гэсэн зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.

Алхам 1. Өөрийгөө ол.

Өөрийгөө олох энэ нь танд сонин сонсогдож байж болно. Та хэзээ нэгэн цагт Би хэн вэ? гэж өөрөөсөө асууж байсан уу? Үгүй бол яг одоо нэг асуугаад үз. Тэр тусмаа мэргэжил, ажлаа сонгох гэж байгаа бол та миний сонирхол юу вэ гэдгийг сайтар тунгаан бодоорой. Хэрэв яг одоогоор таны сонирхол юу вэ? гэдгийг хараахан мэдээгүй байгаа бол яг одоо үзэг цаас аваад өөрийгөө танихгүй хүнд танилцуулж байгаа юм шиг бичээд үзээрэй. Та нэг шинэ зүйл олж харах болно.

Алхам 2. Жагсаалт гарга.

Сонирхолоо тодорхойлсон бол түүнд тохирох ажил, мэргэжилүүдийг жагсаан бич.Мөн өөрийн бусдаас давуу буюу чадваруудаа жагсаан бичээрэй. Жишээ нь: Та харилцааны чадвар сайтай бол борлуулагч, менежер, даатгалын ажилтан, сурвалжлагч гэх мэтээр Харин тооцоолон бодох чадвар сайтай бол: Банкны ажилтан, нягтлан бодогч, сүлжээний инженер гэх мэт.
Тодорхойлсон чадвар, авъяас гэдгийг хүмүүс хэт нийтлэг байдлаар хардагаас болж алддаг. Та анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг бол, цаг сайн барьдаг бол тэр байтугай бусдыг тэвчээртэй сонсож чаддаг бол өөр олон нарийн чадварыг дурьдаж болно. Энэ бүгд авъяас чадварын л нэг юм.

Алхам 3. Дэлгэрэнгүй мэдээлэл хай

Таны гарт одоо ерөнхий чиг гаргасан жагсаалт байна. Түүнийгээ улам нарийн болгож мэргэжил бүрт хайлт хий. Хэдий хэмжээний сургалтын төлбөртэй, ямар хичээлүүд сонгон суралцдаг, цаашдын боломжууд, цалингийн хэмжээ гэх мэт. Боломжтой бол энэ чиглэлээр ажиллаж байгаа хүнтэй тусгайчлан уулзаж мэдээлэл ав. Онлайнаар өөрийн мэдэх хэл дээр хайлт хийж, номын сангуудаар явж үзэх хэрэгтэй.

Алхам 4. Жижиг зүйлсүүдээр өөрийгөө турш.

Боломж бүрт өөрийгөө шинэ зүйлсүүдээр туршиж үз. Хүн гэдэг мөнхийн хөгжигч амьтан учраас та өөрөөсөө шинэ шинэ нээлтүүдийг хийх болно. Уралдаан тэмцээнд ор. Ялахдаа гол нь биш танд шинэ туршлага, нээлтийг хийх боломжийг олгох болно. Өрсөлд, өөрийгөө хурцал.

Алхам 5. Яарвал даарна.

Өөрийгөө таньж мэдэх хугацааг өөртөө олгоорой. Магадгүй та одоо сонирхолоосоо тэс өөр чиглэлд сурж байгаа бол санаа зовох хэрэггүй. Сонирхолоо олвол хэзээ ч эхлэхэд оройтохгүй. Дургүйд хүчгүй гэдэгтэй адил дуртай бол амжилт танд ойрхон байх болно.

Зөвлөгөө: Сонгосон мэргэжилээрээ урт удаан тасралтгүй ажиллана гэдгийг сонголт хийхээсээ өмнө өөртөө сануул.
Таны хийсэн сонголт таных л байх болно.

Эцэг эх, багш, найз нөхдийгөө өөрийнхөө өмнөөс сонголт хийхийг бүү зөвшөөрөөрэй. Сонголт хийхээсээ өмнө заавал эдгээр хүмүүстэй ярилцаж, олон талаас нь харж дүгнэж харин сонголтыг өөрөө хийхийг танд зөвлөе. 

Анхааруулга: Мэргэжил сонгохдоо холбоотой олон нийтлэл, зөвлөгөө байдаг. Энэхүү зөвлөгөө нь илүү сэтгэлзүйн талтай холбоотой болно.

Та бүхэн "Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ?" гэсэн Японд суралцаж байгаа болон ажиллаж байгаа залуусын гаргасан номыг олж уншаарай. Үүнд олон сонирхолтой судалгаа, сонжоо орсноос гадна мэргэжилүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг танд өгөх болно.

feed4 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/11/19
88.65.131.193
Үнэлгээ: +0

aan ih daijgvi ym,.awch unshah ym bna shvv ..bayrlalaa..

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/20
118.94.61.136
Үнэлгээ: +0

ta ter nomnoos hesegjilj gargaj bolon sde tegwel olon hun unsana tand amjilt husie

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/12
202.170.84.10
Үнэлгээ: +0

bdag yum nogoon hawtastai nomiin delguuruudeer asuugaad uzeerei

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/12
218.224.64.54
Үнэлгээ: +0

iim nom baidag yumuu? yamar saihan yum be! haanaas olj unshih ve? jiriin nomiin delguuruudeer baigaa yumuu? haanaas herhen olj unshih talaar zuvluj, zaaj ugnu uu?

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/09/06 - 17:03
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.