|
Зохиогч М.Ундрал
|
|
2008/10/06 - 17:34 |
|
Та Youtube дээрхи видеог дуу болгон сонсоё гэж бодож байсан уу? Тэгвэл энэ боломжтой юм.
Хэрвээ та Youtube дээрх видеог компьютер дээрээ mp3 байдлаар бичиж авмаар байвал http://www.flvto.com/ сайт уруу ороход л болоо. Сайтруу орох үед цагаан дэлгэц гарч ирэх ба түүндээр By URL, By file Upload гэсэн 2 сонголт байх болно. Хэрвээ та шууд Youtube сайтаас нь mp3 болгомоор байвал By URL, харин та компьютер дээрээ татаад авчихсан Youtube ийн видеогоо mp3 болгомоор байгаа бол By file Upload гэсэн хэсгийг сонгох хэрэгтэй.
Хэрвээ та By URL ыг сонгосон бол Youtube ийхээ линкийг доорхи хэсэгт нь хуулах хэрэгтэй. Жишээ нь: (http://www.youtube.com/watch?v=6UBP2nXtRRo)
Харин та By file Upload ийг сонгосон бол browse товчиндээр дарна. Та компьютерээсээ File аа олоод Open товчиндээр дарах үед таны file ийн нэр гарч ирнэ. Ингээд та сонголтоо хийгээд file аа оруулсан бол одоо цагаан нүүрний доор байгаа ok товчийг дарах хэрэгтэй.
Ингээд таны Youtube ийн видео хэсэг хугацааны дараа Mp3 болон таны компьютерт хадгалагдах болно.
 |
|
Сүүлд шинэчлэгдсэн 2008/10/06 - 17:38 |