Таны булан
Хэрхэн тоглонгоо хичээллэх вэ?
( 4 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
3 дах өдөр, 2008-21-05 14:42

boystudy.gif
 Та шалгалтанд бэлдэж, цаасан дээрх материалаа дахин дахин уншихаас залхуу тань хүрч эсвэл үр дүнгүй байгаа бол та бүхэндээ нэгэн тоглоомыг санал болгоё!
Алхмууд
Алхам 1.
Ном эсвэл шалгалтанд бэлдэж байгаа материалаа авч чухал хэрэгцээтэй мэдээллүүдээ түүн бич.Энэ нь аль хэдийн цээжилж ойлгосон материалуудыг чинь эргэн санахад тусална.
Алхам 2.
Дөнгөж сая түүн авсан материал буюу чухал хэсгүүдийг давтан хичээллэ.
Алхам 3.
Цаас аван 1-р алхамд бичсэн материалд тулгуурлан асуултуудыг бич. Зөвхөн өөрийн мэддэг зүйлсийн талаар асуулт бичихгүй байхыг зөвлөе үгүй бол та өөрөө өөрийгөө хуурч орхино шүү!
Алхам 4.
Цаасыг  2*2 хэмжээтэй адил дөрвөлжин хэсэгт хуваан нэгээс эхлээд дэс дараалуулан хэдэн асуулт байгаагаараа дугаарлаарай.
Алхам 5.
Ингээд бүх дугааруудаа хоосон саванд хий. Энэ нь салфетканы хоосон хайрцаг бүр эсвэл сав суулга ч байж болно. Хамгийн гол нь цаасууд тань бүрэн холилдох шаардлагатай.
Алхам 6.
Цаасаа хийсэн хайрцагнаасаа харалгүйгээр нэгийг сугалж ав, харгалзах дугаарын асуултанд хариулж өөрийгөө шалга. Сугалсан дугаараа өөр газарт байрлуулснаар та дахин энэ асуултанд хариулахгүй болно.
Алхам 7.
Хайрцган дахь дугаартай цаас дуустал нь сугалаарай. Дууссаны дараа үр дүн нь хангалтгүй санагдвал дахин цаасуудаа хийн эхнээс нь давтаж болно. Аливаа юмны давталт гэдэг амархан тогтоогддог шүү дээ.

Зөвлөгөө:
Өөрөөр та нүдээ анин хуруугаараа асуултууд дээрээ гүйлгэн нэгийг сонгох маягаар хийж болно.
Хамгийн гол нь эхнээс нь дуустал гэсэн дарааллаар асуултанд хариулах нь залхууг тань хүргэдэг учраас энэ тэндээс сугалах нь үр дүнтэй. Ийм маягаар бүх асуултандаа заавал хариулсан байх ёстой.
Анхааруулга:
Хэрэв таньд ингэж хийх цаг байхгүй байгаа бол өөр арга техник ч бодож олж болно шүү дээ, хамгийн чухал нь өөртөө зугаатай байдлаар үр дүнтэй хичээллэх хэрэгтэй.

feed0 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн ( 1 дэх өдөр, 2008-02-06 14:24 )
 

Ойрд үзчихмээр юу байна?

Баасан гариг, 10-сарын 10-ны өдөр @07:00 - 11:00
“UBS MUSIC VIDEO AWARDS”
Баасан гариг, 10-сарын 17-ны өдөр @07:00 - 10:00
Take off хамтлагийн тоглолт

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 10 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.